АН: Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан нарыг намаас хаслаа

Хуучирсан мэдээ: 2021.10.18-нд нийтлэгдсэн

АН: Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан нарыг намаас хаслаа

АН: Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан нарыг намаас хаслаа
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр /2021.10.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт хуралдсан. Энэ хурлаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал намын зохион байгуулалтын асуудлаар ярилцах санал гаргасан. Гэхдээ Ардчилсан нам Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар 11 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан.
Энэ оны долдугаар сарын 5-нд Засгийн газартай хариуцлага тооцох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлэхээр явж байгаа. Учир нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, эрүүл мэнд, ард түмний амьдрал үнэхээр хүнд хэцүү болсон байна. Тиймээс Улсын Их Хурал дахь 19 гишүүн гарын үсэг зурдаг. Манайх 11 гишүүнтэй, хоёр гишүүн нэгдээд явж байсан. Нийт гишүүдээс нэлээд гишүүн нь гарын үсэг зураагүй. Гарын үсэг зурсан гишүүд нь эргэж, буцаж байна. Ардчилсан намын бүлэгт янз бүрийн байдлаар дарамт үзүүлж байна.
Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам дээр шат шатны шүүхийн шийдвэр гарч, ямар нэгэн маргаан байхгүй болсон. Ардчилсан нам бол хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байна гээд Ардчилсан намын бүлгийн дарга надад чиглэл өгч, тогтоол хүргүүлсэн. Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 27, 28 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолоор Н.Ганибал Ж.Батсуурь, Ц.Туваан нар нь Ардчилсан намын дүрмийн 3.9.1.15, 3.9.1.18, 3.9.1.20  заалтууд болон дүрмийн 6.2, 2.4, 6.2.6 заалтуудыг зөрчиж, намын эсрэг үйл ажиллагаа удаа дараа явуулсныг тогтоож, үндсэн дүрмийн дагуу намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийдвэр гаргасан. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг явуулсан байна лээ. Манай Ардчилсан намын бүлэг найман гишүүнтэй болж байна. Гурван гишүүн дөрвөн жилийн хугацаатай сахилгын шийтгэл авч, намаасаа хасагдсан. Нэгэнт гарсан тушаал шийдвэрийг дагаж мөрдөх ёстой. Би намын гишүүдийг хөөх эрхтэй хүн биш. Ардчилсан намын тамга тэмдэгтэй холбоотой гурван шатны шүүхийн шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарсан юм билээ. Одоо намын удирдлага нэг чигт орсон гэж ойлгосон. Хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа явуулна. Ардчилсан нам мэдээж их хурлаа хийж таарна. Одоо хугацаа нь тодорхойгүй байна
Монгол Улсад хүний эрх ихээр зөрчигдөж байна. Үндсэн хуульд иргэн хүн үгээ хэлж, үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх эрхтэй. Энэ эрхээ эдэлж буй залуусыг цагдан хорьж байна. Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар өмнө нь яаж жагсч байсныг санах хэрэгтэй. Хуулийн өмнө бүх хүн адил тэгш байх ёстой. Өнөө өглөө Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр гишүүнийг дуудаж, уулзлаа. Энэ нөхцөл байдлын талаар хуралдаж, сонсгол хийх шаардлагатай байгааг хэлсэн байгаа.

Нөхөн сонгуулийн нэмэлт саналт хураалт өнгөрсөн Бямба гаригт болж дууслаа. Монгол Улсын сонгууль 50 хувиас дээш хувьтай байж ард түмнийг төлөөлдөг байх ёстой. Гэтэл Хэнтийн нөхөн сонгуульд 18 хувь буюу нэмэлт саналт хураалтаар 46 хувь хүрсэн. Мөн 28 дугаар тойрогт 35 хувьтай байж байгаад 48 хувьд хүрч байна. Эрх баригчид ард түмнийг өлөн зэлмэн байлгаж, халамжаар шийдэж ирсэн. Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ аврахаар 15 их наяд төгрөгийг зарцуулсан. Гадаадын зээл тусламжаар гурван их наяд төгрөгийг зарцуулсан. Гэтэл өнөөдөр үр дүн ямар байна вэ. Ард түмний дургүйцлийг хүргэж байна" гэв.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Н.Алтанхуяг, С.Ганбаатар гишүүн УИХ-ын хуулиараа тухайн нам эвсэлээс сонгогдож гарсан гишүүн бүлэг ажиллана гэж заасан байдаг. Тийм учраас тэд манай намын бүлэгт энэ хоёр гишүүн ажиллах боломжгүй” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж