Бээжин олимпийн бамбараа авах үед афинчууд эсэргүүцэв | News.MN

Бээжин олимпийн бамбараа авах үед афинчууд эсэргүүцэв

Бээжин олимпийн бамбараа авах үед афинчууд эсэргүүцэв

Бээжин олимпийн бамбараа авах үед афинчууд эсэргүүцэв

2022 оны Бээжингийн өвлийн олимпийн зохион байгуулах албаныхан галт бамбараа гардан авах ажиллагаа өчигдөр /2021.10.17/ Грект болжээ. Гэтэл галт бамбар хүлээж авах ёслолын үеэр хүний эрхийн төлөө тэмцэгчид эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Харин Грекийн цагдаа нар эсэргүүцлээ илэрхийлсэн жагсагчдыг баривчилжээ.

Хүний эрхийн төлөө тэмцэгч идэвхтнүүд Акрополис хотод өглөөнөөс эхлэн Төвөдийн далбаа, “Хонгконгийг чөлөөл” гэсэн бичигтэй лоозон барин жагссан аж. Харин тэдний дундаас 18 настай төвөд оюутан Цела Зогсан,  Хонгконгоос хөөгдсөн АНУ-ын 22 настай иргэн Жой Сиу нар баривчлагдсан байна.

Жагсагчид заавал энэ өдрийг сонгосон нь учиртай аж. Тухайлбал, Бээжингийн олимпийн зохион байгуулах албаныхан галт бамбараа гардан авахаар олимпийн эх орон Грект ирсэн байжээ. Гэтэл хэдэн арван оффицер жагсаалыг тэр дор нь дарсан юм.

2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрх авснаараа Бээжин дэлхийн түүхэнд анх удаа зуны ч олимпийг, өвлийн ч олимпийг зохион байгуулсан хот болж буй. Гэвч сүүлийн үед Хятадын засгийн газрын бодлого, шийдвэр хүний эрхийн төлөө тэмцэгчдийн маш их эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн юм.

Тэр ч байтугай олон улсын зарим байгууллагууд болон АНУ-ын хууль тогтоогч нар Хятадыг шүүмжлэн хэрвээ уйгурчуудын эсрэг соёлын устгалаа зогсоохгүй бол энэ удаагийн олимпийг хойшлуулж, өөр хотод зохион байгуулах хүртэл арга хэмжээ авахыг Олон улсын олимпийн хорооноос шаардах болсон юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-18 66.181.165.189

Зөв. Хятадад шахалт шаардлага байнга үзүүлж байвал манайх руу сарвайх гар нь удаашрана.

Avatar

Зочин 2021-10-18 185.220.100.253

======== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-18 202.21.108.6

Өвөр монголчуудад эх хэлээрээ суралцах эрхийг олгохыг ШААРДАЖ байна.

Avatar

Зочин 2021-10-18 49.0.141.60

zuw zuw

Avatar

Зочин 2021-10-18 202.21.108.183

ЗӨВ ЗӨВӨӨ

Avatar

Зочин 2021-10-18 192.82.73.105

Капиталист орнуудад л мөлжлөг ,баян хоосны ялгаа хэт ихсэж,ядуус гуйлагчин орон гэргүй өлөн хүмүүс олширч, гэмт хэрэг өсч жинхэнэ хүний эрх зөрчигдөөд байгаа юм биш үү. Грекчүүд Хятадыг эсэргүүцэх гэдэг ч дээ . Манай ардчиллынхан жагсаал цуглаан еөдөөж,жүжиг тавьдаг шиг л хэн нэгэний санаачлага биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж