Бээжин олимпийн бамбараа авах үед афинчууд эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2021.10.18-нд нийтлэгдсэн

Бээжин олимпийн бамбараа авах үед афинчууд эсэргүүцэв

Бээжин олимпийн бамбараа авах үед афинчууд эсэргүүцэв

2022 оны Бээжингийн өвлийн олимпийн зохион байгуулах албаныхан галт бамбараа гардан авах ажиллагаа өчигдөр /2021.10.17/ Грект болжээ. Гэтэл галт бамбар хүлээж авах ёслолын үеэр хүний эрхийн төлөө тэмцэгчид эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Харин Грекийн цагдаа нар эсэргүүцлээ илэрхийлсэн жагсагчдыг баривчилжээ.

Хүний эрхийн төлөө тэмцэгч идэвхтнүүд Акрополис хотод өглөөнөөс эхлэн Төвөдийн далбаа, “Хонгконгийг чөлөөл” гэсэн бичигтэй лоозон барин жагссан аж. Харин тэдний дундаас 18 настай төвөд оюутан Цела Зогсан,  Хонгконгоос хөөгдсөн АНУ-ын 22 настай иргэн Жой Сиу нар баривчлагдсан байна.

Жагсагчид заавал энэ өдрийг сонгосон нь учиртай аж. Тухайлбал, Бээжингийн олимпийн зохион байгуулах албаныхан галт бамбараа гардан авахаар олимпийн эх орон Грект ирсэн байжээ. Гэтэл хэдэн арван оффицер жагсаалыг тэр дор нь дарсан юм.

2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрх авснаараа Бээжин дэлхийн түүхэнд анх удаа зуны ч олимпийг, өвлийн ч олимпийг зохион байгуулсан хот болж буй. Гэвч сүүлийн үед Хятадын засгийн газрын бодлого, шийдвэр хүний эрхийн төлөө тэмцэгчдийн маш их эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн юм.

Тэр ч байтугай олон улсын зарим байгууллагууд болон АНУ-ын хууль тогтоогч нар Хятадыг шүүмжлэн хэрвээ уйгурчуудын эсрэг соёлын устгалаа зогсоохгүй бол энэ удаагийн олимпийг хойшлуулж, өөр хотод зохион байгуулах хүртэл арга хэмжээ авахыг Олон улсын олимпийн хорооноос шаардах болсон юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж