"Мөнгө тараасан гэх мэдээлэл ирсэн ч хэрэг үүсгээгүй" | News.MN

"Мөнгө тараасан гэх мэдээлэл ирсэн ч хэрэг үүсгээгүй"

"Мөнгө тараасан гэх мэдээлэл ирсэн ч хэрэг үүсгээгүй"

"Мөнгө тараасан гэх мэдээлэл ирсэн ч хэрэг үүсгээгүй"

Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/  өнөөдөр /2021.10.18/ Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнгийн талаар мэдээлэл хийлээ.


СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Аравдугаар сарын 16-ны орой саналын дүнг нэгтгэж гаргаад гар тооллогыг журмын дагуу явуулсан. Хяналтын гар тооллогыг 148 хэсгийн хороодод 100 хувь гараар тоолсон. Өнөөдөр өглөө СЕХ хуралдаж УИХ-ын 18, 28 дугаар тойргийн санал хураалтын дүнг эцэслэж хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож тогтоол гаргалаа.  Нэмэлт санал хураалт явуулахад  ирцийн босго хамаараагүй.  УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нийт сонгогчийн 51.2 хувийн санал буюу 28537 сонгогчийн санал авсан Э.Батшугарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож тогтоол гаргаж  үнэмлэх гардуулсан. Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт нийт сонгогчдын 73.3 хувь буюу  17264 хүний санал авсан Ц.Идэрбатыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож үнэмлэх гардууллаа. 

СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Аравдугаар сарын 10-нд болсон нөхөн сонгууль, аравдугаар сарын 16-ны өдөр болсон нэмэлт нөхөн сонгуулийн үеэр цагдаагийн байгууллагад нийт 62 өргөдөл, гомдол ирсэн. СЕХ-ны хувьд хууль тогтоомж зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх эрх нь хуулиар олгогдоогүй. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүх тогтоодог. 62 өргөдөл гомдлын нэг нь шийдвэрлэлтийн явцад байгаа бол бусдыг шийдвэрлэж дууссан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Өргөдөл гомдлын ихэнх нь зурагт самбар урсан, алга болсонтой холбоотой байсан. Цагдаагийн байгууллага мөнгө тараасан гэх хэрэгтэй холбоотой дуудлага, мэдээллийг хүлээж авч шалгаад Зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-18 150.129.143.22

Маш их мөнгө тараасан

Avatar

Зочин 2021-10-18 103.57.95.109

Мөнгөөр санал өгдөг үе аль хэдийн өнгөрсөн шүү дээ. Сэтгүүлчид гэж өөрсдийгээ нэрлэсэн хөгийн амьтад нэг их сүрхий хүн болж унгас алдах юм

Avatar

Зочин 2021-10-18 64.119.19.241

ЭНЭ НӨХӨР ЯРИАНЫ ЛОКИГ, СЭТГЭМЖ МУУТАЙ НЬ МЭДРЭГДДЭГ ЮМ. ЕР НЬ ЭНЭ БАЙГУУЛЛАГЫН ТОЛГОЙД БОЛОВСРОЛТОЙ, ХЭЛ УСТАЙ, ХУУЛЬЧ ЭМЭГТЭЙ ХҮН БАЙХ НЬ ИЛҮҮ ЗОХИМЖТОЙ.

Avatar

зочин 2021-10-18 203.98.76.176

:Дэлгэрнаран их ажил хэрэгч ,зүтгэлтэй хүн ш тээ

Avatar

Зочин 2021-10-18 66.181.161.3

мөнгө тараасан нотлох баримт байхгүйээ

Avatar

Зочин 2021-10-18 202.9.46.173

Энэ сонгууль гэпэг жүжгээ болимоор юм. Үзсээр байгаал бүүр уйдчихлаа. Зүгээр л "Сонгууль сайхан болж өнгөрлөө МАН-ын нэр дэвшигч төдөн хувиар яллаа" гээд зарлачихаж байвал төсвийн мөнгө хэмнэгдэнэ.

Avatar

Зочин 2021-10-18 192.82.74.148

Их хуралд оруулахаар болсон хүнээ яаж ийж аргалж байгаад л шургуулчих юмаа. Нөгөөдүүл нь ч ичих булчирхайгүй нөхдүүд байх юм. Ийм жүжиг тавилтаа болимоор юм.

Avatar

Зочин 2021-10-18 43.242.243.101

Зөв дөө, энэ Дэлгэрнаран ер нь олон таван юм ярьж, хэрүүлийн бай болох ч үгүй, дүнг нь дэлгэцнээс үзнэ үү гээд сүрхий хашир нөхөр байна шүү,
Бас их шуурхай юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж