"Мөнгө тараасан гэх мэдээлэл ирсэн ч хэрэг үүсгээгүй"

Хуучирсан мэдээ: 2021.10.18-нд нийтлэгдсэн

"Мөнгө тараасан гэх мэдээлэл ирсэн ч хэрэг үүсгээгүй"

"Мөнгө тараасан гэх мэдээлэл ирсэн ч хэрэг үүсгээгүй"

Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/  өнөөдөр /2021.10.18/ Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнгийн талаар мэдээлэл хийлээ.


СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Аравдугаар сарын 16-ны орой саналын дүнг нэгтгэж гаргаад гар тооллогыг журмын дагуу явуулсан. Хяналтын гар тооллогыг 148 хэсгийн хороодод 100 хувь гараар тоолсон. Өнөөдөр өглөө СЕХ хуралдаж УИХ-ын 18, 28 дугаар тойргийн санал хураалтын дүнг эцэслэж хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож тогтоол гаргалаа.  Нэмэлт санал хураалт явуулахад  ирцийн босго хамаараагүй.  УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нийт сонгогчийн 51.2 хувийн санал буюу 28537 сонгогчийн санал авсан Э.Батшугарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож тогтоол гаргаж  үнэмлэх гардуулсан. Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт нийт сонгогчдын 73.3 хувь буюу  17264 хүний санал авсан Ц.Идэрбатыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож үнэмлэх гардууллаа. 

СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Аравдугаар сарын 10-нд болсон нөхөн сонгууль, аравдугаар сарын 16-ны өдөр болсон нэмэлт нөхөн сонгуулийн үеэр цагдаагийн байгууллагад нийт 62 өргөдөл, гомдол ирсэн. СЕХ-ны хувьд хууль тогтоомж зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх эрх нь хуулиар олгогдоогүй. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүх тогтоодог. 62 өргөдөл гомдлын нэг нь шийдвэрлэлтийн явцад байгаа бол бусдыг шийдвэрлэж дууссан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Өргөдөл гомдлын ихэнх нь зурагт самбар урсан, алга болсонтой холбоотой байсан. Цагдаагийн байгууллага мөнгө тараасан гэх хэрэгтэй холбоотой дуудлага, мэдээллийг хүлээж авч шалгаад Зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж