АНУ-ын тэргүүн хатагтай Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоор өмссөн даашинзаа хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын тэргүүн хатагтай Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоор өмссөн даашинзаа хандивлалаа

АНУ-ын тэргүүн хатагтай Michelle Obama-гийн хувьд нөхрөө сонгуульд ялсан өдөр, албан үүргээ хүлээн авах ёслолын арга хэмжээнд өмссөн даашинз, хамт бүжиглэсэн мөч тэр бүхэн хамгийн гайхалтай хором. Харин тэрбээр түүний хувьд хамгийн үнэ цэнэтэйд тооцогдох тангараг өргөх ёслолын арга хэмжээнд өмссөн цасан цагаан даашинзаа энэ сарын 10-ны өдөр хандивласан байна. АНУ-ын хамгийн анхны Ерөнхийлөгчийн эхнэр Mamie Eisenhower-ээс эхлэн үе, үеийн тэргүүн хатагтай нар ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд өмссөн даашинзаа АНУ-ын түүхийн нэгээхэн мөч гэдэг үүднээс үндэсний музейдээ хандивладаг байна. Энэхүү арга хэмжээ нь АНУ-ын “National Museum of American History”-д үнэтэй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй үе, үеийн тэргүүн хатагтай нарын өмссөн даашинзыг олон нийтэд дэлгэн харуулдаг үзэсгэлэн юм.

Э.Аз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж