Minister Tower төсөл нь олон улсын жишигт нийцэх худалдаа үйчилгээ, А зэрэглэлийн оффис, тансаг зэрэглэлийн апартмент, пентхаус бүхий цогцолбор барилга бөгөөд эрхэм танд тус төслийн давуу талуудыг танилцуулж байна.
ЕРӨНХИЙ САЙДЫН БУУРИН ДЭЭР СҮНДЭРЛЭЖ БУЙ ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Тансаг, тав тухтай амьдралын жинхэнэ илэрхийлэл болон сүндэрлэж буй Министер Тауэр төсөл нь Монгол улсын 9 дэхь Ерөнхий сайд, улс төрийн нэрт зүтгэлтэн Пэлжидийн Гэндэнгийн амьдарч байсан буурин дээр баригдаж байгаа бөгөөд өв их түүхийг агуулсан музейг орчин үеийн архитектурын тансаг шийдэлтэй хослуулсан Монголын анхны бүтээн байгуулалт болж буйгаараа ихээхэн онцлог юм.
ИХ ХОТЫН ЗҮРХЭНД ОРШИХ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙРШИЛ
Minister Tower төсөл нь Улаанбаатар хотын төв хэсэгт эрхэм таны цагийг хэмнэж, бизнесийг тань өргөжүүлэх үнэ цэнэтэй байршилд байрладгаараа давуу талтай.
Засгийн газрын ордон, Гадаад харилцааны яам, Японы элчин сайдын яам болон бусад томоохон албан байгууллагууд, худалдаа үйлчилгээний төвүүдтэй ойр байрлалтай.
Мөн олон улсын жишигт нийцсэн худалдаа үйлчилгээний Шангри-Ла Улаанбаатар төвөөс ердөө 50 метрийн зайд байрлаж байна. Эрхэм та өдөр тутмын амьдралынхаа хэрэгцээ шаардлагад нийцэх фитнес, бассейн, хүүхдийн тоглоомын төв, худалдаа үйлчилгээний хэрэгцээгээ хормын дотор авч, цаг заваа хэмнэх боломжтой.
Түүнчлэн Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгийн нэг Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй ойр байрладаг учир эрхэм та гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ хамтаар чөлөөт цагаа зугаатай, аз жаргал дүүрэн өнгөрүүлэх боломжтой юм.
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ОЛОН ТӨРЛИЙН СОНГОЛТУУД
Тав тухтай орчин бүхий худалдаа, үйлчилгээ явуулах боломжтой 55-230 мкв хүртэлх талбайн сонголтуудыг Minister Tower төслөөс та бүхэнд санал болгож байна.
55-230 мкв хүртэлх худалдаа, үйлчилгээний талбайнуудаас сонголтоо хийж дэлхийд алдартай брэндүүдийн дистрибютер дэлгүүр, үнэт эдлэл, брэнд хувцасны дэлгүүр, гоо сайхны салон, спа үйлчилгээ-ний бизнесийг эрхлэн явуулах бүрэн боломжтой.
Түүнчлэн Minister Tower төсөл нь Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй бүсэд томоохон оффис, албан байгууллагуудтай зэрэгцэн байрладаг тул цэцгийн дэлгүүр, кофе шоп зэрэг төрөл бүрийн үйлчилгээ явуулах боломжтой.
Хотын өнгө үзэмжийг дэргэдээсээ тольдох боломжтой, 4 талаараа шилэн фасадаар хүрээлэгдсэн, 4.5 метрийн өндөр тааз, тансаг зэрэглэлийн VIP өрөө болон 180мкв задгай террастай рестораны талбайг та бүхэнд санал болгож байна.
Эрхэм та бизнесийнхээ онцлог, хэрэгцээнд нийцүүлэн 55-205 мкв худалдаа үйлчилгээний талбайнаас сонголтоо хийх боломжтойн зэрэгцээ 800мкв бүхий үйлчилгээний талбайг давхраар нь сонгон авч, зөвхөн танай байгууллага, хамт олныг илэрхийлэх хүссэн интерьерийн шийдлийг гаргаж бизнесээ өргөжүүлэх боломжтой.
ТАВ ТУХ, ТЕХНОЛОГИЙН ӨНДӨР ШИЙДЭЛ БҮХИЙ ОФФИСУУД
Minister Tower нь их хотын зүрхэн хэсэгт үнэ цэнэтэй байршилд, таны бизнесийг амжилттай урагшлуулах тав тух, технологийн өндөр шийдэл бүхий оффисуудыг танд санал болгож байна.
Эрхэм та 6-9 давхарт байрлах өндөр зэрэглэлийн оффисоос сонголтоо хийж, зөвхөн та болон танай байгууллагын бизнес, хамт олныг илэрхийлэх хүссэн интерьерийн шийдлийг гаргах боломжтой.
24 ЦАГИЙН СЕРВИС БҮХИЙ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН АПАРТМЕНТ
Улаанбаатар хотын төв цэгт сүндэрлэж буй Minister Tower төсөл нь 10-21 давхарт төлөвлөгдөж буй 2-5 өрөө тансаг зэрэглэлийн орон сууцыг танд санал болгож байна.
Таван одтой зочид буудлын жишгээр баригдсан 24 цагийн сервис бүхий орон сууцууд нь таны үнэт цагийг хэмнэж, орчин үеийн завгүй амьдралын хэв маягт нийцэхийн зэрэгцээ тохь тухтай амьдралыг тань дэмжинэ.
ИХ ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ТОЛЬДОХ ПЕНТХАУС ОРОН СУУЦ
Тансаг зэрэглэлийн 7м өндөр тааз бүхий хоёр давхар төлөвлөлт, террас хэсэгтэй пентхаус орон сууцнаас та их хотыг 360 градус тольдон харах боломжтой.
Үнэ цэнэтэй байршил, интерьер орон зайн шинэлэг шийдэлтэй пентхаус нь эрхэм таны нэр хүндийн илэрхийлэл болно гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм таныг их хотын зүрхэнд, хотын хамгийн үнэ цэнэтэй байршилд сүндэрлэж буй дэлхийн жишигт нийцсэн тансаг, тав тухтай амьдралын жинхэнэ илэрхийлэл “Minister Tower” -ын захиалгад хамрагдан, бүхнээс түрүүнд амжилт дүүрэн алхахыг урьж байна.
Холбоотой мэдээ