TI10: Үнсгэлжингийн үлгэр биеллээ олж, “Spirit” түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.10.18-нд нийтлэгдсэн

TI10: Үнсгэлжингийн үлгэр биеллээ олж, “Spirit” түрүүлэв

TI10: Үнсгэлжингийн үлгэр биеллээ олж, “Spirit” түрүүлэв

Цахим спортын хамгийн нэр хүндтэй, шагналын сан өндөр TI буюу “The International”-ийн 10 дахь удаагийн тэмцээн өндөрлөж, Оросын “Spirit” анх удаагаа түрүүллээ. Гэхдээ бүр үнсгэлжингийн үлгэрийг бодит амьдрал дээр биелж болохыг харуулж, хүчирхэг багуудыг хожсоор 18 сая ам.доллар болон “Aegis”-ийн эзэд болов.

"TI10"-ийн нийт шагналын сан 40 сая ам.доллар.

Тэд аваргын төлөө Хятадын хүчирхэг “PSG.LGD” багийг 3-2 гэсэн харьцаатай хожив. Эхний хоёр тоглолтод “Spirit” ялсан ч дараагийн хоёрт нь хятадууд илүүрхэж, шийдвэрлэх тав дахь тоглолтод “Spirit” багаараа сайн байлаа. "Spirit" энэ тэмцээний турш “OG”, “Virtus.Pro”, “Invictus Gaming”, “Secret”, “PSG.LGD” зэрэг бүс бүсийн шилдгүүдийг яллаа. Тэмцээн эхлэхийн өмнө нь хэн ч “Spirit”-ийг түрүүлнэ гэж таамаглаагүй нь лавтай.

“Collapse” буюу Магомед Халиловын Магнус энэ тэмцээний турш үзэгчдийг алмайрууллаа.

Харин бүрэлдэхүүнээ шинэчилсэн “PSG.LGD” баг дахин бүтэлгүйтлээ. "TI7" тэмцээнээс хойш л тэд шилдэг гурван багийн нэгээр тодорч байгаа ч аварга авах аз байсангүй. Хэдий тэд ялагдсан ч таван сая ам.долларын шагнал хүртсэн.

Хамгийн сүүлд 2011 онд Баруун Европоос "TI"-ийн аварга баг төрж байлаа. Тодруулбал, анхны "TI1" тэмцээнд Украины "Na’Vi" түрүүлж байсан билээ.

Дашрамд сонирхуулахад, “Spirit” багийн бүрэлдэхүүнд “TORONTOTOKYO” буюу Александр Хертек хэмээх Тува залуу багтдаг. Түүний хувьд мөн л энэхүү “TI”-ийн гол анхаарал татсан хүмүүсийн нэг байсан. Өдгөө 20 настай тэрбээр МГУ буюу Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийг орхиж, цахим спортод орж байсан түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж