Цар тахлын хямрал Монголд ажиллах хүчний хомсдол үүсгэв | News.MN

Цар тахлын хямрал Монголд ажиллах хүчний хомсдол үүсгэв

Цар тахлын хямрал Монголд ажиллах хүчний хомсдол үүсгэв

Цар тахлын хямрал Монголд ажиллах хүчний хомсдол үүсгэв
  • Барилга дээр ажиллах туслах ажилтан авна. Цалин, хоол, унааны мөнгийг өдөрт нь олгоно.
  • Худалдагч ажилд авна. Цалин 1,5 сая төгрөг.
  • “Хотын төвийн салонд үсчин ажилд авна. Цалин  2.5 сая төгрөг. Нийгмийн даатгал болон бусад улсын халамжид хамруулна. Ажиллах сонирхолтой залуусыг сургаж авна” гэсэн зар тавихад  цөөн л хүн утсаар холбогджээ.

Сүүлийн үед ажиллахаар уулзах нь бүү хэл утсаар ч ажил сурахаа больсон тухай ажил олгогч О.Мөнхтулга хэлэв. Тэрбээр “Ажил асуух хүн ховордсон. Зарим нэг нь утасддаг ч ажилд орохоор уулздаггүй. Уг нь манай цалин гологдохооргүй. Заавал мэргэжлийн, ур чадвар шаардахгүйгээр бид сургаж авна гэж ажлын байранд тавигдах шаардлагаа хүртэл уян хатан болгосон. Гэтэл сураад ч хамаагүй ажиллах  хүсэлтэй хүн алга. Үсчин ховордож, ажиллах хүч хомсдохын хэрээр л цалин нэмэгдүүлж, ажлын байрны шаардлагаа бууруулж байна. Мэргэжлийн болон ажлын туршлага харгалзахгүй болсон. Нөгөө талд тууштай ажиллах хүн ховор байна. Хамгийн уртдаа л нэг жил болоод ямар нэг шалтгаан хэлээд гардаг. Гэхдээ тийм ч ноцтой шалтгаан байдаггүй” гэлээ.

Түүнтэй адил үсчин, гоо сайхан, маникюр зэрэг салбарынхан нь ч бас ажиллах хүчний хомсдолд оржээ. Мөн бусад хоол, барилга, үйлчилгээний салбарт бас ажиллах хүн ховорджээ.

АЖИЛ ОЛГОГЧ НАР БОСГО ОНООГОО БУУРУУЛЖ АЖЛЫН НӨХЦЛИЙГ УЯН ХАТАН БОЛГОЖЭЭ

Фэйсбүүк болон бусад ажлын зарын группт “ажилд авна” гэсэн зар зөндөө. Эсрэгээрээ ажил хайх хүн цөөхөн аж. Зар мэдээллээс харвал ажил олгогч нар ажлын байрны босгоо бууруулж илүү уян хатан болгожээ. Цар тахлаас өмнө ажил олгогч нар  “мэргэжлээрээ 3-5 жил ажилласан байх туршлагатай” , “тогтвор суурьшилтай ажиллах хүн хайж байна, оюутан биш” гэх мэтээр шаардлага тавьдаг байв.

Харин өнөөдөр “Ажлын туршлага харгалзахгүй, сургаж авна”, “Оюутан залуус сурахынхаа хажуугаар ажиллаж болно, амралтын өдөртэй”  зэрэг ажлын цаг, амралтын өдөр, цалин, нийгмийн даатгал зэргийг илүү нарийвчлан зааж тусгадаг нь нийтлэг болжээ.

Тухайлбал,  Монгол хоолны газарт тогооч 1.5 сая төгрөгийн цалинтай, ажиллах цаг өглөө 08:00-18:00, орой 16:00-22:00 цаг хүртэл /цагийн хуваарийг тохиролцох, ажлын зургаан өдөртэй, нийгмийн даатгал төлнө зэргээр ажлын зар дээр илүү дэлгэрэнгүй тусгажээ. Гэвч ажиллах хүн байхгүй.

Зарим нь зарын дагуу ажиллахаар боллоо гэхэд зургаан сарын гэрээ байгуулдаг ч хугацаанаасаа өмнө  1-3 сар ажиллаад л цар тахал, эрүүл мэнд, ар гэрийн шалтгаанаар ажлаасаа гардаг гэнэ.

Ажил олгогчийн хэлснээр ажлаас гарч байгаа хүмүүст хүндэтгэж үзэхээр ноцтой шалтгаан байдаггүй “тогтвортой удаан ажиллах сонирхолгүй болсон” гэж нэг үгээр тодорхойлов. Энэ тухай ажил олгогч Н.Өлзийсайхан “Ажлын байрны шаардлагаа аль болох уян хатан нөхцөлтэй болгож байна. Бараг л тухайн хүний цагт  тохируулах нь холгүй байгаа ч ажиллах хүн алга. Шинэ ажилтантай зургаан сарын гэрээ байгуулдаг ч нэг сар ажиллаад л ямар нэгэн шалтгаан хэлээд гардаг. Хэдийгээр манайх жижигхэн хоолны газар ч зургаан ажилтныхаа цалин, нийгмийн даатгал мөн нийгмийн асуудлыг нь хүртэл анхаардаг болсон. Хэзээ ч цалин хоцроож байгаагүй. Гэвч хүмүүс удаан ажиллах сонирхолгүй байна.

Өндөр цалинтай, нийгмийн асуудлыг нь шийдэх хүртэл анхаардаг ч залуус нэг сар ажиллачхаад л хэсэг амарч, дахин өөр шинэ ажилд түр зуур  ажиллаад, амрах сонирхолтой байгаа нь ажиглагдаж байна. Ингэхдээ гэр бүлийнх нь гишүүн Covid-19 халдвар авсан, аль эсвэл өөрөө өвдөж эдгэснийхээ дараа ажилдаа ороод удалгүй эрүүл мэндийн шалтгаанаар гардаг. Хүмүүсийн ажлаас гарч байгаа шалтгаан нь тийм ч ноцтой биш. Нөгөө талд, бид нарт хүртэл асуудал байна уу гэж харахад хүрдэг. Өөрсдөдөө дүгнэлт хийхээр ажлын уур амьсгал, харилцаа хандлагад ямар нэгэн асуудал гарч байгаагүй.

Хүмүүсийн хувьд цар тахал, хөл хорионы нөлөөгөөр халамжийн мөнгө, түр зуурын ажлаар л өнөө маргаашийнхаа хоолыг аргацааж амьдрах сонирхолтой болсон байна. Гэтэл 40-өөс дээш насныхан илүү тогтвортой ажиллаж байна”  гэлээ.

Ийм байдал нь ажиллах хүчний хомсдол үүсгэж, байнга ажлын байр зарлах шалтгааны нэг болжээ. Мөн л барилга, үйлчлэгчийн ажлын нэг өдрийн цалин хамгийн багадаа л 40 мянган төгрөгөөс эхэлдэг ч зарын дагуу хүмүүс утасдахаа больжээ. Хүмүүсийн хувьд аль болох цахимаар аль эсвэл менежерийн ажил сонирхох болсонтой холбоотой гэнэ. Гэтэл ажлаасаа гарч байгаа нь бас л эрүүл мэндийн шалтгаан “тоочих” болжээ.

Цар тахлын дараах хямрал одоо л эхэлж байгаа бололтой. Нэг үед олон удаагийн хөл хорионы нөлөөгөөр  ажлын байр хумигдаж, иргэдийн орлого тасарч байсан бол өнөөдөр эзэнгүй ажлын байр олширч, ажиллах хүчний хомсдол хөдөлмөрийн зах зээл ганхаж эхэлсний тод жишээг дээрх ажил олгогч нарын ярианаас харж болохоор байна.

Статистик мэдээллээр ажжилгүй иргэдийн тоо энэ жил 18.5 мянгаар өссөн дүнтэй. Тэдний 3.3 хувь нь боловсролгүй, 24.8 хувь нь техникийн болон мэргэжлийн, 23.2 хувь нь бүрэн дунд, 28.7 хувь нь бакалавр, 7.5 хувь нь суурь, 1.4 хувь нь бага, 6.4 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 4.2 хувь нь дипломын дээд, 0.7 хувь магистр түүнээс дээш боловсролын түвшинтэй байна. Энэ бол зөвхөн бүртгэлтэй ажилгүйчүүдийн мэдээлэл. Бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоог хэлэхэд хэцүү. Ажлаасаа гарах нь хувь хүний сонголт ч гэлээ салбар бүрт ажиллах хүчгүй болж байгаа нь том зургаар харвал нийгмийн асуудал болжээ. Үүний хамгийн том шалтгаан нь цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, сэтгэлзүйн асуудал болохыг сэтгэл судлаачид хэлж байна. Хэдийгээр дэлий дахинд эл асуудал хөндөгдөх болсон ч монголчуудын хувьд бүгд шахам өвчлөлд нэрвэгдэж, орлого буурч, инфпяц өссөн нь  ажлаас халагдах,  солих, гарах хүртэл нөлөөлж байгаа аж.

ЭРҮҮЛ МЭНД, СЭТГЭЛЗҮЙГ ДЭМЖИХ БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

Сэтгэлзүй сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл судлаач Б.БАЯРЦЭНГЭЛ:

-Цар тахлын нөлөөгөөр монголчууд эрүүл мэнд, сэтгэлзүйгээрээ маш их хохирч байна. Халдвар авч эдгэсэн ч суурь өвчтэй болж байна. Үүнээс болж маш их хямарч сэтгэл судлаач дээр ирж байна. Хямралаа даван туулах гэж эдийн засгаараа хохирч байна. Эмнэлгээр явах, ажлаасаа гарч буй нийтлэг үзэгдэл хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсгэж байна. Үндсэндээ дөрвөн удаагийн хөл хорионы дараа цалин хөлсний асуудал үүсч эхэлсэн. Хүмүүс орлогодоо сэтгэл хангалуун бус байгаа нь эдийн засгийн хүчин зүйлстэй салшгүй холбоотой. Хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй, орлого буурсан, цалин амьдралд хүрэлцэхгүй зэрэг шалтгаанаас ажлаа солих байдал нийтлэг ажиглагдаж байна. Дээр нь Covid-19 халдварын дараа хүмүүс маш их сэтгэл гутралд орсон.

Халдвараар хэр хөнгөн, хүнд өвдсөнөөс үл шалтгаалан багадаа л зургаан сарын хугацаанд тухайн хүний ажил амьдрал уналтад ороод байгаа юм. Орлого буурах, ажлаасаа гарах, эмнэлгээр явах нь ихэссэн.

Жишээ нь, зөвхөн өөрийн үйлчлүүлж буй хүмүүсээр жишээ татахад, нэг өдөр үйлчлүүлсэн 15 хүний  50 хувь нь ямар нэгэн байдлаар эмнэлгээр явж байна. Тэгэхээр эрүүл мэнд, сэтгэлзүйгээр хямрахгүй гээд яах билээ. Монголчуудын сэтгэлзүйн тулгамдсан асуудлын гол шалтгаан нь орлоготой салшгүй холбоотой.

Цалиндаа сэтгэл хангалуун бус, амьдралд нь хүрэлцдэггүй. Эцэст нь хамаатнууд нь тухайн хүнийг сэтгэлзүйчтэй уулзуулж, тусалж байна. Өөрөө сэтгэлзүйчид хандъя гэхэд мөнгө нь алга. Ойр дотны хүмүүсээсээ тусламж гуйдаггүй зэрэг олон шалтгаан сэтгэлзүйд хүнд нөлөөлдөг. Цар тахлаас өмнө энгийн амьдралын хэв маягаар ажиллаж байсан хүмүүс хөл хорионоос үүдэн ажилгүй болж, эрүүл мэнддээ зарцуулах мөнгөгүй, улмаар сэтгэлзүйн гутралаас үүдсэн маш олон эмгэгт өртөж байна.

Засгийн газар  эдийн засгийг механикаар дэмжиж хэчнээн мөнгө тараасан ч хүмүүсийн амьдралд хүрэлцэхгүй. Гэтэл Монголын хөдөлмөрийн зах зээл энэрэнгүй биш. Маш хатуу. Ажил хийж бүтээмж гарахгүй бол ажлаас халдаг. Цар тахлын улмаас маш их хүн эрүүл мэнд, ажлаа алдаж байна.

Сэтгэлзүйн суурь асуудлыг өдөөж буй хүчин зүйл нь өвчлөл болж байгаа юм. Covid-19 нь сэтгэлзүйн хямрал болж архаг синдромууд үүсгэдэг. Тухайн хүний нас, амьдралын хэмнэлээс хамаарч сэтгэлзүйн асуудалтай болдог. Үүний цаана эрүүл мэнд, сэтгэлзүйг дэмжих бодлого үгүйлэгдэж  байна” гэлээ.

АЖИЛТНУУДАА ТОГТООХ “АРГА”

Ажил олгогч нарын зүгээс залуус халамжид хэт найдсан залхуу болсон тухай шүүмжлэл тасардаггүй. Нөгөө талд, ажиллах хүчийг тогтвортой барьж хадгалахын тулд ажил олгогч нар харилцаа хандлага төдийгүй урамшууллын системд анхаарах нь үр дүнтэй гэнэ. Энэ тухай  өөрийн туршлагаас хувиараа бизнес эрхлэгч О.Ганбат хэлж байв. Тэрбээр  “Миний хувьд ажилтнууддаа өндөр цалин амладаггүй.

Цагийн ажилтнуудад өдрийн 40 мянган төгрөгөөр цалинжуулдаг. Харин үндсэн ажилтнуудаа цалингаас гадуур урамшууллыг олгодог. Тийм болохоор надтай хамтран ажиллаж байгаа залуус удаан тогтвортой ажилладаг. Ер нь ажлаасаа гарсан хүн ховор.

Тухайлбал, ажлын цагаа барих, илүү цагаар ажилласан, нэг ч өдөр ажлаа таслаагүй зэргээр ажилтнуудаа урамшуулал олгодог. Бас олон цагаар, хүнд ажлаар шахдаггүй. Би Өмнөд Солонгост олон жил ажиллаж байсан учраас мөнгө олох, олон цагаар ажиллах ямар хэцүүг мэднэ” гэлээ. Харин түүний анзаарснаар шинэ цагийн ажилтнуудын зарим нь ажлаасаа гарсан, хувиараа мөнгө олох зорилгоор ажиллах сонирхолүй хүмүүс ч байдгийг нуусангүй.

 Харин дэлхий нийтээр ажиллах хүчийг тогтвортой хадгалахын тулд илүү энэрэнгүй уян хатан нөхцөл рүү шилжиж, эрүүл мэнд, сэтгэлзүйд нь анхаарч эхэлсэн байна. Тухайлбал, Covid-19 халдвараар өвдсөн эсэхээс үл шалтгаалан эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах, сэтгэлзүйн байдалд анхаардаг болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-18 185.220.100.253

** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

зочин 2021-10-18 202.126.89.38

Энэ нийтлэлийг амьдралаас тасарчихсан нөхар бичжээ, Хэзээ хаана тийм өндөр цалинтай ажил байдгийн , Байвал утсыг нь өгөөч хамаа

Avatar

Зочин 2021-10-18 202.55.188.46

Puuh, uschin iim ih avdag bolsiimuu 2.5 saya?

Avatar

Зочин 2021-10-18 64.119.21.127

Shaaaal hudlaa!
Mergejliin togooch IhMongol pivonii gazart 10 jil tasraltgui ajillasan manai duu sariin 800.000 tog tsalintai odort 12 tsag tsainii tsaggui booliin hodolmoroor ajillaj bna.

Avatar

Зочин 2021-10-18 180.149.93.98

худлаа зар тавиад очихоор цалингаа өгдөггүй. Баримттай ярихад CU 18 хоног Хонхор дахь хоолны үйлдвэртээ ажиллуулчихаад 15 хоногийн цалин өгсөн. Асуусан чинь манайх нягтлан байхгүй өөр компаниар хийлгэдэг, яасан юм бол мэдэхгүй гэж хэлсэн. Жанчивлан рашааны үйлдвэр 15 хоног түгээлтэд явуулаад 120 мянган төгрөг өгсөн. Дээрээс нь уул уурхай, барилга зэрэг улирлын компаниуд бүгд сүүлийн сарын цалингаа өгөхгүй мурьдаг гэдгийг бүх хүн мэднэ.

Avatar

bat 2021-10-18 202.126.88.173

ажлын заруудын ихэнх нь хууурамч. Өөр зорилготой.2 500 ын цалинтай үсчин ч гэх шиг.
Бодит байдал шал өөр

Avatar

Зочин 2021-10-18 202.21.108.32

gol shaltgaan irged ihenhi ni kovidoor uvdsun. China vakzinas bolj eruul mend ihed doroitson, zurh sudas, buur nuru, arisni turaltuud irged zalusig gert ni hadahad hurgej ba

Avatar

номун 2021-10-18 43.228.129.4

Хаана байна тэр 2 сая 500гийн цалинтай үсчин, 1 сая 500гийн цалинтай тогооч. Үнэндээ цалин 700,000-1,200,000гийн хооронд л байгаа шдэ. 2 сая 500гийн үсчин үнэхээр байгаа бол ажлаасаа гарч наадхыг чинь хэнч хийнэ шдэ

Avatar

Зочин 2021-10-18 192.82.80.78

Сайнбуянгийн Амарсайхан Энх-Амгалан Лувсанцэрэн Долгорсүрэнгийн Сумъяабазар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дэмжигчидийн нэгдсэн грүпп Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг дэмжигчид Эрүүл Мэндийн Яам Сэрээжавын Энхболд юу ч хийж чадахгүй арчаагүй Хятадын гар хөл эргэлт буцалтгүйгээр болж үй олон хүмүүс зөнд нь орхиж вакинаар үхүүлж хариуд нь үй олон хятдууд оруулж ирэх төлөвлөгөөтэй хулгайчуудаа.Арга хэмжээ аваачээ Бид нарыг яаж үхүүлэх вэ? Гэж л бодож өдрийн бодол шөнийн зүүд болж байна уу ман-

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж