Мөн энэ гамшиг нэг тэрбум ам.долларын газар тариаланг сүйтгэсэн байна. Зам, гүүр, цахилгаан дамжуулах шугамууд болон холбоо сүйрэв. Сүйрлийн талаар талаар мэдээлэхдээ 20 сая хүний хичнээн нь орон гэргүй болсон, хэд нь гамшгийн газрыг түр орхисон зэргийг Гилани тодруулж хэлсэнгүй.
Өмнө нь НҮБ гамшигт нэрвэгдсэн пакистанчуудын тоог 14 сая гэж байсан юм. Үерт 1600 орчим хүн амиа алдсан ба Сват мужид хижиг өвчний нэг тохиолдол бүртгэгдсэнийг НҮБ мэдээлжээ.
Пакистаны хөдөө аж ахуйн тариалангийн холбооны мэдээгээр 68 мянган кв/км тариалангийн талбай усанд автсан байна. Хөвөнгийн ургамлын хохирол нь 1,8 тэрбум ам.доллар гэж тус холбоо мэдэгдэв.
Үер долдугаар сарын сүүлчээр баруун хойд Пакистанд эхэлсэн юм.