Хятадын шинээр байгуулж буй "Тиангон" сансрын станцын нисгэгчтэй үйлдсэн хоёр дахь даалгавар өчигдөр/2021.10.16/ амжилттай биелж, "Шенжөү-13" хөлгийн багийн гурван нисгэгч станцын үндсэн хэсэгт нэвтэрлээ.
Станцад очмогцоо сансрын нисгэгчид дэлхий дээрх удирдлагын төвтэй холбоо барин жингүйдэлд байгаагаа харуулан, мэндчилсэн байна. Тус багт 55 настай Жай Жиган, 41 настай Ван Яапин, 41 настай Е Гуанфу нар багтжээ. Тэд нийт зургаан сарын турш станцад үүрэг гүйцэтгэх бөгөөд энэ нь Хятадын түүхэнд сансарт хамгийн удаан даалгавар гүйцэтгэсэн явдал болж бичигдэн үлдэх юм.
https://twitter.com/i/status/1449187602960056321
Энэ зургаан сарын хугацаанд гурван нисгэгч станцын робот технологиудын ажиллагааг шалгаж, бусад хэрэгцээтэй зүйлсийг хянах, турших ажил хийх гэнэ. Багийн гишүүдээс Е анх удаагаа сансарт нисч үзэж байгаа бол Жай 2008 онд Хятадын хамгийн анхны задгай сансарт алхсан хүн юм. Харин Ван бол ийнхүү "Тиангон" станцад хөл төвьж буй анхны эмэгтэй болж байна. Тэрбээр өмнө нь 2013 онд нэг удаа сансарт хөөрч байсан юм.
https://twitter.com/i/status/1449207218247716868
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ