"Одоо хариуцлага тооцно, мөлгөр биш хурц явна"

Хуучирсан мэдээ: 2021.10.17-нд нийтлэгдсэн

"Одоо хариуцлага тооцно, мөлгөр биш хурц явна"

"Одоо хариуцлага тооцно, мөлгөр биш хурц явна"

“Зайсан хилл” цогцолборт болсон "Камертон" хамтлагийн тоглолтын талаар Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр/2021.10.17/ мэдээлэл хийлээ.


УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР:

-Эдийн засгийг унагаахгүй явуулах нь зөв. Халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд бүхий л арга хэмжээг зохион байгуулах чиглэлтэй байгаа. Хариуцлагын гэрээг дагаж ажиллахыг сануулъя. Албаныхан байнгын хяналт шалгалтыг явуулж буй. Зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцох асуудал хэвшиж байна. 12 удаагийн хариуцлагын гэрээтэй холбоотой асуудлыг бид ярилцаж байгаа. "Зайсан Хилл" дэх тоглолтын талаар нийгэмд бухимдал үүслээ.

Захирагчийн албатай хариуцлагын гэрээ байгуулаагүй, гурван удаагийн зөрчлийн хэрэг бүртгэгдсэн "Зайсан Хилл"-д 10-аад зөрчлийн үйлдэл гарсан. Бид шаардлага удаа дараа хүргүүлсэн. Есдүгээр сарын 20-ны өдөр Засаг даргын зүгээс хоол үзвэр үйлчилгээ зэрэг аж ахуй нэгжүүдтэй уулзаж, босоо хүлээн авалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Харин суугаа хүлээн авалтыг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрсөн. Спорт, урлагийн арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрсөн. Аж ахуй нэгжүүд маань үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Бид аль болох торгохгүй, дэмжих байр суурьтай байгаа. Зарим нэг зүйл дээр хайхрамжгүй байна. НОК-оос албан бичиг хүргүүлсэн эсэх асуудал маргаан дагуулсан. Бидэнд "Камертон" хамтлагийн тоглолт зохион байгуулах хүсэлт ирээгүй.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун:

-"Собт трейд" компани дээр "Камертон" хамтлагийн зохион байгуулах асуудал яригдсан. Бид шалгалт хийсэн.Энэ бол ард иргэдийн эсрэг хийж буй гэмт хэрэг гэж үзэж болно. "Собт трейд" компани дээр УОК-ын тусгай шаардлагыг биелүүлээгүй, үйлчлүүлэгчдийн халууныг хэмждэггүй, ажилчид нь хоёрдугаар тундаа хамрагдаагүй зэрэг асуудлууд гарсан. Тоглолт болсон заалан дээр зай барих тэмдэг тэмдэглэгээ байгаагүй, өрөө бэлтгээгүй, талбайн дүүргэлт 50 хувиас дээш байсан, их цэвэрлэгээ хийддэггүй, ариутгал хийгээгүй зэрэг зөрчил дутагдал гарсан. Өмнө нь ч ийм зөрчил гарч байсан. Торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг үүсгэсэн. "Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлтийг өгсөн. Тоглолтод очсон хүмүүс шинжилгээ өгөх хэрэгтэй. Жагсаал, урлаг, спортын тэмцээн уралдаан хориотой ч төрөөс урлаг, спортын арга хэмжээг дэмжих чиглэл өгсөн. Үзэгчгүй, лайваар, халдвар хамгааллын дэглэм дор тэмцээн уралдаанаа хийж буй аж ахуй нэгжүүд байна. Бид ямар ч байсан "Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг авна.

Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга Р.Отгонжаргал:

-Хан-Уул дүүрэгт байрлах "Зайсан Хилл"-ийн концертын танхимд "Камертон" хамтлаг тоглолт хийсэн. Захирагчийн алба, Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага тогтмол хяналт шалгалт хийж байгаа. Энэ хэрэг дээр зөрчлийн хэрэг үүсгэж, шалгаж байна. Маргааш шүүхэд асуудлаа тавьж, хариуцлага тооцно. Оройн 22.00 цаг өнгөрч байхад хяналт шалгалтынхан очсон. Босоо хүлээн авалт байхгүй, танхимын 50 хувийн дүүргэлттэй байна гэж заасан боловч энд тийм юм байгаагүй.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Энэ нэг удаагийн тохиолдол биш. Тавдугаар сарын 8-наас эхлээд УОК, Засгийн газар аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж байгаа. Мэргэжлийн байгууллагууд ч хамтарсан хяналт шалгалт хийсэн. Гэхдээ гол нь заасан шаардлагыг хангаж, торгох гэхээсээ зөвлөн туслах зорилттой байгаа. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 352 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийж, зөрчлийг нь газар дээр нь арилгалаа. Зарим нь ноцтой дэглэм зөрчсөн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг цуцалж, торголоо. Хамтын хүчээр бид үүний ард гарах ёстой. Бид аль болох үйл ажиллагаануудыг шат шатаар нь нээж байгаа.

Ингээд албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Төрийн дээд түвшинд хариуцлага тооцох уу. Шадар сайдынх болохоор хариуцлага тооцохгүй байгаа юм уу?

Д.Сумъяабазар: Хувь хүн, аж ахуй нэгжүүдийн орлогыг хангах, бизнесийн амийг хамгаалах чиглэлтэй байна. Бид одоо хариуцлага тооцно. Зайсан Хиллийг мэргэжлийн хяналтын байцаагч нарыг тоодог болгоно. Хариуцлага алдсан шуурхай штабын дарга, ерөнхий менежертэй хариуцлага ярина.

-Циркийн асуудал дээр мэдээлэл өгөөч?

-Д.Дагвадоржийн бизнес. Балгас болсон гэж зохион байгуулалттай дайрч байна. Балгас болоогүй байх. Хувьчлалын асуудлыг үнэн бодитой ярих хэрэгтэй. Циркийн хамт олон өөрсдөө ирж, хувьчлалд оролцооч гэж гуйсан. Циркийг сайхан болгох гэсэн төсөл явж байгаа. Намайг дүүдээ аваад өгчихсөн гэж яриад байна. Түүхийг нь сайн хараарай. Газрын хулгай надад байхгүй. Гадны хөрөнгө оруулагчид нь ч энд анхаарч байгаа. Циркийн 80 жилийн ойд зориулсан төслүүд нь бэлэн болоод явж байгаа. Хуучин циркчид нь хуучин газраа авна гэхэд нь өгсөн. Орон сууцны хороолол болгоно гээд явж байсан шүү. Ногоон байгууламж чигээр нь авч үлдсэн нь буруу юм уу? Хууль зөрчсөн гэвэл хууль хяналтын байгууллагад хандаарай.

-"Собт трейд" компанийн захирал С.Амарсайханы дүү нь юм байна?

-Хэн байх нь хамаагүй. Хариуцлага тооцно.

-"Зайсан Хилл"-д болсон өмнөх шоунуудыг хүчээр тараасан байж яагаад "Камертон"-ыг хүчээр тараасангүй юу вэ?

Л.Эрдэнэчулуун: 2-3 удаа арга хэмжээ болсон нь үнэн. Хариуцлага тооцоод л явж байсан. Зайсан Хилл дээр хэн шоу зохион байгуулж байна вэ гэдгээс үл хамааран хариуцлага тооцсон.

PCR авах бололцоо байгаа юу?

-Хувь хүн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Бүх нийтийн арга хэмжээнд оролцсон хүмүүс шинжилгээнд хамрагдаасай гэсэн саналыг тавьж байна. Иргэд өөрсдөө төлбөртэй шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Тэрнээс бид шууд зохион байгуулалттай шинжилгээ авна гэсэн үг биш.

-50 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулах хэцүү байна гэж аж ахуй нэгжүүд мэдэгдэл гаргаж байна?

Д.Сумъяабазар: Наадахыг чинь шалтаг гэж харж байна. 50 хувийн үйл ажиллагаа бол нээлттэй байгаа. Хариуцлагын гэрээ, шаардлагаа ч барина. Хариуцлага тооцно. Одоо мөлгөр биш хурц явна.

Т.Баярхүү: Гэрээнд хоёр тал харилцан үүрэг хүлээж байх ёстой. Хүн бүрийг хянах боломж бидэнд байхгүй. Бид “DoubleStandard” байх ёсгүй, бүгд эрх тэгш хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Эрүүл мэндийн салбарынхан хүнд ачаалалтай ажиллаж байна.

-"Собт трейд" өмнө зөрчил гаргаж байсан гэж байна. Хэмжээ хязгаар энэ зөрчлийн хэрэгт байна уу?

 Д.Сумъяабазар: Бид зөвлөн туслах чиглэлтэй байгаа. Ажлын байраа хадгалах, бизнесээ хамгаалах тал дээр дэмжих, туслах байр суурьтай байгаа. Гэхдээ үнэхээр болохгүй байгаа газрууд байна. Бид аргаа бараад л торгож байна. Бид хэвийн хэмжээндээ очих болоогүй байна. Гэрээнд баригдаад үйл ажиллагаагаа явуулна гэдэг хэцүү. Аргаа бараад л өнөөдөр хурал хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж