Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн 2.2 га талбайд иргэд, оршин суугчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай байдлыг хангах зорилгоор явган хүн болон гүйлтийн замыг шинээр байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Тэгвэл тус цэцэрлэгт хүрээлэнгийн 16 мянган ам метр талбайн хөрсийг бүрэн эрүүлжүүлж, зүлэгжүүлэх ажил дуусчээ. Мөн нарс, агч мод, голт бор зэрэг 660 мод тарихаас 120 мод тарьсан бөгөөд цацарч усалдаг усалгааны системийг суурилуулаад байна.
Холбоотой мэдээ