ЭМЯ: 1897 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2021.10.17-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 1897 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барав

ЭМЯ: 1897 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барав

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 1897 хүн Covid-19-өөр өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын:

  • 1121 нь Улаанбаатар хотод,
  • 776 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн энэ хугацаанд 5968 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан бол Covid-19-ын улмаас 41-80 гаруй насны 15 хүн нас баржээ. Улсын хэмжээнд 18833 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 55853 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 9484
  • Хүндэвтэр- 6763
  • Хүнд – 2206
  • Маш хүнд – 380 хүн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж