Мьянмарын армийн генералыг “ASEAN”-аас хөөлөө | News.MN

Мьянмарын армийн генералыг “ASEAN”-аас хөөлөө

Мьянмарын армийн генералыг “ASEAN”-аас хөөлөө

Мьянмарын армийн генералыг “ASEAN”-аас хөөлөө

Мьянмарыг энэ оны хоёрдугаар сард төрийн эрхийг цэргийн хүчээр булаан авсан генерал Мин Аун Хлайныг жил бүр зохион байгуулдаг Зүүн Өмнөд Азийн холбооны уулзалтад оролцуулахааргүй болж, түүний оронд улс төртэй холбоогүй төлөөлөгч урихаар шийджээ.

Энэ бол гишүүдийнхээ дотоод хэрэгт орооцолдохоос зайлсхийдэг тус холбооны хувьд хачирхалтай шийдвэр юм. Мөн Мьянмарын хунтын удирдагчид дээрх шийдвэрт гомдохгүй байгаагаа илэрхийлсэн аж. Холбооны гишүүдийн үзэж байгаагаар хунтын удирдагчид дотооддоо болж буй үймээн самууныг хангалттай дарж чадаагүй байгаа гэнэ.

Генерал Мин Аун Хлайн наймдугаар сард өөрийгөө Мьянмарын Ерөнхий сайдаар зарлан, онц байдлыг армийн эсрэг босогчдын тэмцэл дуустал тодорхойгүй хугацаагаар сунгасан билээ.

Холбооны мэдээлснээр гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар энэ долоо хоногт уулзаж, энэ сарын 26-28-нд болох уулзалтад генерал Мин Аун Хлайныг оролцуулахгүй байхаар тохирсон байна. Учир нь Мьянмарын хунтын удирдагчид хурцадмал байдлыг намжааж, улс төрийн хоригдлуудыг суллах шаардлагыг биелүүлэхээс татгалзсан гэнэ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Санаа зовогч 2021-10-17 78.187.120.177

Ямар сүртэй гарчиг вэ. Гарчиг гэдэг нийтлэлийн гол санааг бодитоор илэрхийлэх нэг чухал эхлэл хэсэг, бас уншигчдыг ч татах нэг ёсны зарлал байх. Энэ нийтлэл ч дүүрч, харин сүүлийн үед гарчиг, утга нь авцалдахгүй материал нийтэлж байгааг л анхаарах цаг болсон байна. Хэт сүржин, эсвэл хэт загвардсан, давс нэмсэн гарчиг юунд… За за сонины эсвэл сайтын бодлого юм байх даа. Биднийг дэлхий уншдаг болсон цаг шүү.

Avatar

ҮНЭН 2021-10-17 103.26.193.224

а******н

Avatar

Зочин 2021-10-17 66.181.178.244

hukiin idol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж