ОХУ-д цар тахлаар хоногт 1000 гаруй хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.10.17-нд нийтлэгдсэн

ОХУ-д цар тахлаар хоногт 1000 гаруй хүн нас барлаа

ОХУ-д цар тахлаар хоногт 1000 гаруй хүн нас барлаа

ОХУ-д цар тахлын халдвар анх дэгдсэнээс хойш Covid-19 өвчнөөр нэг хоногийн дотор 1000 гаруй хүн нас барлаа. Сүүлийн долоо хоногт цар тахлын шинэ халдвар, нас баралтын тоо тасралтгүй нэмэгдээд байгаа билээ.  Харин Кремль үүний шалтгааныг ард иргэд вакцин тариулахгүй байгаатай холбон тайлбарласан байна. Тухайлбал, ОХУ-ын нийт хүн амын гуравны нэг орчим нь л дархлаажуулалтад хамрагдсан гэнэ.

Түүнээс гадна өчигдөр/2021.10.16/ ОХУ-д бүртгэгдсэн шинэ халдварын тоо 33 мянга давж, нийт халдварын тоо нь Европт хамгийн олон буюу 222 мянга болоод байна.

Эрх баригчид эдийн засгаа хөдөлгөөнтэй хэвээр байлгахын тулд хатуу хөл хорио тавихаас татгалзсан бодлого баримталж байгаа бөгөөд вакцинжуулалтад гол анхаарлаа хандуулж байгаа аж.

Энэ долоо хоногт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков “Халдварын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа энэ үед вакцинжуулалт хамгийн чухал. Гэвч ард түмэн вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахгүй байна. Энэ бол маш бүдүүлэг, хариуцлагагүй үйлдэл. Ингэснээрээ та өөрийгөө болон бусдыгаа үхлийн аюулд унагаж байна” гэж ярьсан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж