Г.Болор-Очир хүрэл медалийн төлөө барилдана | News.MN

Г.Болор-Очир хүрэл медалийн төлөө барилдана

Г.Болор-Очир хүрэл медалийн төлөө барилдана

Г.Болор-Очир хүрэл медалийн төлөө барилдана

НЭМЭЛТ:

Парисын Их Дуулгын хоёр дахь өдрийн барилдаанууд үргэлжилж байна.

Эрэгтэй -81 кг:

  • Б.Мөррэнцэн эхний тойрогтоо Шинэ Зеландын Эллиотт Конноллиг ялсан ч дараагийн тойрогтоо Гүржийн Тато Григалашвилид тэмцээнэээ өндөрлүүлжээ.
  • Г.Болор-Очир хэсгийн шатандаа Конго улсын тамирчин Седрик Калонга, Францын Альфа Умар Джало, Германы Тим Грамков нарыг ялж, хагас шигшээд шалгарсан ч Японы Такэши Сасакид ялагджээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Францын Тизье Гнамьентэй барилдана.

Эрэгтэй -90 кг:

  • Б.Тэнгис эхний тойрогтоо Канадын Луи Криьбе Ганонд ялагдан, тэмцээнээ өндөрлүүлжээ.
  • Г.Алтанбагана эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Португалын Анри Эгутидзед ялагджээ.

Эрэгтэй -100 кг:

  • Б.Гончигсүрэн хоёрдугаар тойрогтоо Бразилын Лукас Лимад ялагджээ.
  • О.Хангал хоёрдугаар тойрогтоо Нидерландын Симон Катаринад ялагджээ.

Эрэгтэй +100 кг:

  • О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Францын Хадриен Ливолсиг ялж, хэсгийн аваргын төлөө Оросын Инал Тасоевд ялагджээ. Гэхдээ тэрбээр хүрэл медалийн төлөөх дагах барилдаанд Сенегалын Мбагник Ндиаетэй барилдана.

Эмэгтэй -70 кг:

  • Ц.Энхчимэг эхний тойрогтоо Францын Каила Иссуфиг ялсан ч хэсгийн аваргын төлөө Хорватын Барбара Матичид ялагджээ. Харин хүрэл медалийн төлөөх дагах барилдаандаа Нидерландын Хилде Жагерт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.

Эмэгтэй -78 кг:

  • Б.Эрдэнэт-Од эхний тойрогтоо Оросын Александра Бабицевад ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.

Эмэгтэй +78 кг:

  • А.Адъяасүрэн эхний тойрогтоо Оросын Анна Гушчинаг ялж, хэсгийн аваргын төлөө Португалын Рошель Нюнест ялагджээ. Харин дагах барилдаанаа Францын Анне Фатумата Байротой хийсэн ч мөн ялагдан тэмцээнээ өндөрлүүлэв.

МОНГОЛЫН 10 БӨХ ПАРИСЫН ТАТАМИД ЗОДОГЛОНО

Парисын Их Дуулгын хоёр дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2021.10.17/ болно. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг болон эмэгтэйчүүдийн -70 кг, -78 кг, +78 кг-ын барилдаанууд болно.

Монгол Улсаа төлөөлөн дараах тамирчид барилдана. Үүнд,

Эрэгтэй -81 кг:

  • Б.Мөррэнцэн эхний тойрогтоо Шинэ Зеландын Эллиотт Конноллитой барилдана. Хэрэв ялвал хоёрдугаар тойрогтоо Гүржийн Тато Григалашвилитэй хүч үзнэ.
  • Г.Болор-Очир эхний тойрогтоо Конго улсын тамирчин Седрик Калонгатай хүч үзнэ.

Эрэгтэй -90 кг:

  • Б.Тэнгис эхний тойрогтоо Канадын Луи Криьбе Ганонтой хүч үзнэ. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Сенегалын Абдерахман Диаотой барилдана.
  • Г.Алтанбагана эхний тойрогтоо гоц мөргөлөө.

Эрэгтэй -100 кг:

  • Б.Гончигсүрэн эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Бразилын Лукас Лиматай барилдахаар болжээ.
  • О.Хангал эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Нидерландын Симон Катаринатай барилдана.

Эрэгтэй +100 кг:

  • О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Францын Хадриен Ливолситэй барилдахаар болжээ.

Эмэгтэй -70 кг:

  • Ц.Энхчимэг эхний тойрогтоо Францын Каила Иссуфитэй учраа таарчээ. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Барбара Матичтэй барилдана.

Эмэгтэй -78 кг:

  • Б.Эрдэнэт-Од эхний тойрогтоо Оросын Александра Бабицеватай учраа таарчээ.

Эмэгтэй +78 кг:

  • А.Адъяасүрэн эхний тойрогтоо Оросын Анна Гушчинатай учраа таарчээ.

Тэмцээний эхний шатны барилдаанууд 16.00 цагаас эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-17 122.201.24.59

за өнөөдөр манай хэдэн хүрэл авдаг хүрэн царайтууд шал арчаад дууссануу

Avatar

Иргэн 2021-10-17 202.9.46.6

Та нар ямар төрлийн тэмцээн хэднээс хэдэн хүртэл явагдах гээд бүрэн мэдээлэл өгч байвал яадаг юм бэ? Өмсгөлийг нь харж л жудо юм бол уу? гэж бодож байна? Юманд иж бүрэнээр нь хандаж сурвал зүгээр л баймаар юм?

Avatar

Зочин 2021-10-17 202.126.90.72

Бадарч тахар зөв ярьж байна, эд барилдлаа гээд ямар ч хэрэггүй харин ч бөөн зардал чирэгдэл, төсвийн мөнгөөр жуулчлал ямар хэрэг байна

Avatar

Badarch taxar 2021-10-17 103.57.94.80

Эд нар барилдлаа гээд монголд ямар ч ашиггүй өөрсдөд нь л хэрэгтэй байдаг байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж