НЭМЭЛТ:
Парисын Их Дуулгын хоёр дахь өдрийн барилдаанууд үргэлжилж байна.
Эрэгтэй -81 кг:
- Б.Мөррэнцэн эхний тойрогтоо Шинэ Зеландын Эллиотт Конноллиг ялсан ч дараагийн тойрогтоо Гүржийн Тато Григалашвилид тэмцээнэээ өндөрлүүлжээ.
- Г.Болор-Очир хэсгийн шатандаа Конго улсын тамирчин Седрик Калонга, Францын Альфа Умар Джало, Германы Тим Грамков нарыг ялж, хагас шигшээд шалгарсан ч Японы Такэши Сасакид ялагджээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Францын Тизье Гнамьентэй барилдана.
Эрэгтэй -90 кг:
- Б.Тэнгис эхний тойрогтоо Канадын Луи Криьбе Ганонд ялагдан, тэмцээнээ өндөрлүүлжээ.
- Г.Алтанбагана эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Португалын Анри Эгутидзед ялагджээ.
Эрэгтэй -100 кг:
- Б.Гончигсүрэн хоёрдугаар тойрогтоо Бразилын Лукас Лимад ялагджээ.
- О.Хангал хоёрдугаар тойрогтоо Нидерландын Симон Катаринад ялагджээ.
Эрэгтэй +100 кг:
- О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Францын Хадриен Ливолсиг ялж, хэсгийн аваргын төлөө Оросын Инал Тасоевд ялагджээ. Гэхдээ тэрбээр хүрэл медалийн төлөөх дагах барилдаанд Сенегалын Мбагник Ндиаетэй барилдана.
Эмэгтэй -70 кг:
- Ц.Энхчимэг эхний тойрогтоо Францын Каила Иссуфиг ялсан ч хэсгийн аваргын төлөө Хорватын Барбара Матичид ялагджээ. Харин хүрэл медалийн төлөөх дагах барилдаандаа Нидерландын Хилде Жагерт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.
Эмэгтэй -78 кг:
- Б.Эрдэнэт-Од эхний тойрогтоо Оросын Александра Бабицевад ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.
Эмэгтэй +78 кг:
- А.Адъяасүрэн эхний тойрогтоо Оросын Анна Гушчинаг ялж, хэсгийн аваргын төлөө Португалын Рошель Нюнест ялагджээ. Харин дагах барилдаанаа Францын Анне Фатумата Байротой хийсэн ч мөн ялагдан тэмцээнээ өндөрлүүлэв.
МОНГОЛЫН 10 БӨХ ПАРИСЫН ТАТАМИД ЗОДОГЛОНО
Парисын Их Дуулгын хоёр дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2021.10.17/ болно. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг болон эмэгтэйчүүдийн -70 кг, -78 кг, +78 кг-ын барилдаанууд болно.
Монгол Улсаа төлөөлөн дараах тамирчид барилдана. Үүнд,
Эрэгтэй -81 кг:
- Б.Мөррэнцэн эхний тойрогтоо Шинэ Зеландын Эллиотт Конноллитой барилдана. Хэрэв ялвал хоёрдугаар тойрогтоо Гүржийн Тато Григалашвилитэй хүч үзнэ.
- Г.Болор-Очир эхний тойрогтоо Конго улсын тамирчин Седрик Калонгатай хүч үзнэ.
Эрэгтэй -90 кг:
- Б.Тэнгис эхний тойрогтоо Канадын Луи Криьбе Ганонтой хүч үзнэ. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Сенегалын Абдерахман Диаотой барилдана.
- Г.Алтанбагана эхний тойрогтоо гоц мөргөлөө.
Эрэгтэй -100 кг:
- Б.Гончигсүрэн эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Бразилын Лукас Лиматай барилдахаар болжээ.
- О.Хангал эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Нидерландын Симон Катаринатай барилдана.
Эрэгтэй +100 кг:
- О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Францын Хадриен Ливолситэй барилдахаар болжээ.
Эмэгтэй -70 кг:
- Ц.Энхчимэг эхний тойрогтоо Францын Каила Иссуфитэй учраа таарчээ. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Барбара Матичтэй барилдана.
Эмэгтэй -78 кг:
- Б.Эрдэнэт-Од эхний тойрогтоо Оросын Александра Бабицеватай учраа таарчээ.
Эмэгтэй +78 кг:
- А.Адъяасүрэн эхний тойрогтоо Оросын Анна Гушчинатай учраа таарчээ.
Тэмцээний эхний шатны барилдаанууд 16.00 цагаас эхэлнэ.
Холбоотой мэдээ