НЭМЭЛТ:
Тулааны дараах хэвлэлийн бага хурал дээр Д.Батгэрэл сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Саяны тулаан хурдтай, тэсрэлттэй болж өнгөрлөө. Ийм зүйл болно гэж төсөөлж байв уу?
-Нэгдүгээр үед ялъя гэсэн төлөвлөгөөгүй байсан. Бэлтгэл сайн хангагдсан учраас хуваарийн дагуу хурдан дууслаа.
-Тулааны эхэнд өрсөлдөгчөө баруун гараар хүчтэй цохисон. Тэр үед энэ тулаан удахгүй дуусна гэдгийг мэдэрсэн үү?
-Ерөнхийдөө мэдэрсэн. Эхний цохилт гарт мэдрэгдсэн. Тэгээд нэмээд дуусгая гэж бодсон.
-Ингэж өрсөлдөгчөө хурдан дуусгах нь танд амар байдаг уу. Дахин ойрхон тулалдахыг хүсдэг үү. Эсвэл буцаад дараагийн тулааны бэлтгэлдээ ордог уу?
-Гайгүй хурдан ялчихсан учир дахиад ойрхон тулалдмаар санагддаг.
-Дараагийн өрсөлдөгчөө хэн байгаасай гэж хүсч байна ?
-Төрсөн өдрийн мэнд хүргэе Фрэнки Эдгар. Чамайг хүндэлж байна. Хоёулаа дараагийн тулаанд тулалдъя.
-Чи сүүлийн тулаанууддаа өрсөлдөгчөө ер нь хүнд цохилтоор ялж байна. Чамд гоё мэдрэмж төрдөг үү?
-Өрсөлдөгчөө цагаас өмнө ялах сайхан. Өрсөлдөгчид маань бэлтгэл сургуулилалтаа сайн хийгээсэй гэж хүсдэг.
-Хүнд цохилтоор хожих нь сайхан уу. Эсвэл өчих мэхээр ялах нь сайхан уу?
-Хоёулаа л таатай байдаг. Гэхдээ хүнд цохилтоор ялвал сайхан.
-Гурав дараалан ялчихлаа. Хэзээ топ ранктай тулаанч болмоор байна?
-Би аль болох хурдан л топ ранк руу ормоор байна.
UFC: Д.БАТГЭРЭЛ ӨРСӨЛДӨГЧӨӨ ЭХНИЙ ҮЕД ЯЛЛАА
Мэргэжлийн холимог тулааны "UFC" холбоонд хүч үзэж буй Д.Батгэрэл өнөөдөр/2021.10.17/ ээлжит тулаанаа хийлээ. Тэрбээр "UFC Fight Night: Ladd vs. Dumont" өдөрлөгийн хүрээнд Америк тулаанч Брэндон Дэвистэй тулалдаж, өрсөлдөгчөө нэгдүгээр үед хүнд цохилтоор ялав.
“Талын шуургат” хочит манай тамирчны хувьд ийнхүү "UFC" холбоонд хийсэн гурван тулаандаа дараалан ялаад байна. Д.Батгэрэл энэ оны дөрөвдүгээр сард Кевин Нативидадтай тулалдаж ялсан билээ. Харин Брэндон Дэвисийн хувьд замналдаа 19 тулаан хийж, 10 ялж, ес ялагдсан үзүүлэлттэй болов.
Холбоотой мэдээ