"4.3 их наяд төгрөгөөр мод тарина гэдэг урьдчилсан тооцоолол" | News.MN

"4.3 их наяд төгрөгөөр мод тарина гэдэг урьдчилсан тооцоолол"

"4.3 их наяд төгрөгөөр мод тарина гэдэг урьдчилсан тооцоолол"

"4.3 их наяд төгрөгөөр мод тарина гэдэг урьдчилсан тооцоолол"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы индэр дээрээс “Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна" гэж хэлсэн. Энэ хүрээнд мод тарих ажил эрчимтэй өрнөж буй юм.

Бид энэ долоо хоногт "НЭГ СЭДЭВ, НАЙМАН ЭХ СУРВАЛЖ" буландаа энэ сэдвийг онцолсон билээ.

Энэ удаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Р.Ганбат, МУИС-ийн багш доктор дэд профессор С.Гэрэлбаатарын байр суурийг хүргэж байна.


4.3 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛ УРЬДЧИЛЖ ГАРГАСАН ТООЦООЛОЛ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Р.Ганбаттай ярилцлаа.

-Монгол оронд нэг тэрбум модыг тарьж ургуулах боломжтой юу?

-Тэрбум мод тарих зорилт нь хэрэгжих боломжтой. Бүтэхгүй зүйл биш. Гэхдээ анхаарах хэд хэдэн зүйлс бий. Юун түрүүнд ойжуулалт хийх тухайн бүс нутагт дасан зохицсон модлог ургамлын зүйлийг тарьж, ургуулах , орон нутгийн унаган мод, сөөгийг үржүүлэх мод үржүүлгийг газрыг байгуулах замаар тухайн орчинд ургах чадвар бүхий үр, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх асуудал зайлшгүй чухал.

Үндэсний томоохон төрийн өмчит үйлдвэрийн газрууд тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдээд эхэллээ. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр гэхэд жилд 10 сая, арван жилд 100 сая мод, “Эрдэнэс-Тавантолгой” ХК  ашигласан нэг тонн нүүрс тутамд нэг мод тарихаа илэрхийлсэн.  21 аймаг,  нийслэлийн хэмжээнд албан байгууллага, иргэд нэгдээд мод тарих юм бол 10 жилийн хугацаанд тэрбум мод тарих боломжтой. Тэрбум мод тарих зорилт бол тодорхой суурь судалгаа, хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчин, урьд өмнө хуримтлагдсан туршлага гэх мэт олон зүйлс дээр суурилна.  Мөн бодитой тооцоолол хийж, хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж, үүнийхээ хэрэгжилтийг  эргэн хянаж, мониторинг судалгаа хийх замаар хэрэгжүүлбэл боломжтой зүйл.

-Тэрбум модыг 4.3 их наяд төгрөгөөр тарина гэж салбарын сайп Н.Уртнасан хэлсэн. Тэгэхээр нэг га талбайг ойжуулах ажилд 92.8  сая төгрөг зарцуулах юм байна. Энэхүү мөнгийг улсын төсвөөс гаргах уу. Аль эсхүл олон улсын байгууллагын хандив тусламжаар хэрэгжүүлэх үү?

-Аль, алиныг нь ашиглана. Төсөв  дангаараа даахгүй шүү дээ.  4.3 их наяд гэдэг  урьдчилж гаргасан тооцоолол. Говийн бүс рүү усалгааны систем татахад хэцүү.  Сэлэнгэ, Орхон зэрэг томоохон гол  мөрнөөс ус татах асуудал яригдвал өртөг нь нэмэгдэнэ.

-Мод тарих амархан. Харин модыг 20-25 жилийн турш арчилж хамгаалах нь өнөөгийн орхигдсон асуудал болчхоод байна.  Хүний нөөц, боловсон хүчин хангалт хэр байна вэ?

-Ойн чиглэлийн боловсон хүчин бэлтгэдэг таван  их, дээд сургууль бий. Бидний гаргасан судалгаагаар 2000 гаруй боловсон хүчин мэргэжлээрээ ажиллаж байна гэсэн судалгаа байдаг.

Мөн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байна. Ойн чиглэлийн боловсон хүчний бодлого алдагдсан  учраас энэ чиглэлийг сонирхож суралцах залуус цөөрсөн. Учир нь ойн салбарт хандах хөрөнгө оруулалтын хэмжээ бага. Үүнийгээ дагаад   ажлын байр хомсдож эхэлсэн. Тэрбум мод тарих Ерөнхийлөгчийн зарлига гарсантай холбоотойгоор ойн тухай хуульд  өөрчлөлт оруулно.

Бодлого, хөтөлбөрүүдээ өөрчилж, зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх мастер төлөвлөгөө гаргана. Мод тарьж ургуулахад  арван жил багадна. Арван жилийн хугацаанд мод, сөөгийн онцлогоос шалтгаалаад өсөлт нь харилцан адилгүй байдаг. Тиймээс эхний 3-4 жилд бэлтгэл ажлуудаа хангана. Боловсон хүчин, мод үржүүлгийн аж ахуйн нэгжийн техник тоног төхөөрөмжийг бэхжүүлж чадавхжуулна. Улсын хэмжээнд 200 гаруй мод үржүүлгийн газар байдаг. Ирэх жилээс модны үр нөөц, тарьц суулгацын нөөцөө бүрдүүлэх ажил хийгдэнэ.  Модны үрээ бэлдэх, тарилт хийх ажлыг ирэх жилээс хийж эхэлнэ гэж тооцвол 3-4 жилийн дараа ойжуулалт, нөхөн сэргээлтэд нийлүүлэгдэнэ. Говийн бүсэд хамгаалалтын ойн зурвас байгуулах, нөхөн сэргээлт хийхэд харьцангуй өндөр буюу 70-80 см мод шаардлагатай байдаг.

-Албан бус судалгаанаас харахад, өнгөрсөн хугацаанд тарьсан модны 50 хүрэхгүй хувь нь үхсэн гэжээ. Тарьсан модоо арчлахгүй үхүүлээд байхаар тэрбум мод тарих нь “мянгуужингийн үлгэр” болно ч  гэж хардах хүмүүс цөөнгүй байна.

-Жилд тарьсан модны үзүүлэлтийг гаргахдаа га талбайгаар тооцдог.  Түүнээс биш нийслэлийн ногоон байгууламжид  тарьж байгаа  мод шиг тоолох боломжгүй. Ер нь сүүлийн таван жилийн хугацаанд  дунджаар   5000 гаруй  га талбайд  ойжуулалт, нөхөн сэргээлт хийсэн. Энэхүү нөхөн сэргээсэн талбайг 100 хувь гэж тооцвол 70-аас дээш хувьтай байвал мод хэвийн ургаж байна гэж үздэг. Ойжуулалт, нөхөн сэргээлт хийсэн талбай  хангалтгүй ургасан бол нөхөн тарилт хийдэг. Ургалт хангалтгүй байх нь олон шалтгаантай.  Байгаль цаг уурын хүчин зүйлс, арчилгаа нөлөөлнө. Чийг хур тунадасны хэмжээ бага байгаа нь хамгийн их нөлөөлж байна. Хоёрдугаарт, төсөв мөнгөтэй холбоотой. Эхний жилийн тарилтын мөнгийг  өгдөг ч 2-3 дахь жилийн арчилгааны зардал төсөвт тусгадаггүй. Ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил нэг га талбайн норматив зардал нь 695 мянган төгрөг. Гэвч энэ мөнгө нь нөхөн сэргээлт хийхэд шаардагдах тарьц суулгацын зардалд хүрдэггүй. Тиймээс ойжуулалт, нөхөн сэргээлтийн болон арчилгааны төсөв зардлын хэмжээг нэмэгдүүлэх,  хөрөнгө оруулалтын асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай.  Ингэснээр зөвхөн мод тариад орхих бус арчилгааны арга хэмжээ  давхар хийгдэнэ гэсэн үг.

-Тухайлбал говь болон хангайн бүсэд ямар төрлийн модыг хэдий хэр хэмжээгээр тарих төлөвлөгөөг гаргасан уу?

-Одоогоор нарийн төлөвлөгөө гараагүй байна.Хэдий хэр хэмжээний мод тарих вэ гэдэг нь тухайн газар орны нөхцөл, түүнд хэрэглэж буй суулгацын төрлөөс хамаарна. Говь хээрийн бүсэд хамгийн багадаа нэг га талбайд 800-аас дээш мод, ой хээрийн бүсэд 2500-аас дээш тарьц, суулгац тарьж ургуулах нь зөв гэж судлаачид үздэг. Ер нь тухайн орчинд нь ургадаг дасан зохицсон мод тарих нь хамгийн чухал. Говийн бүсэд заг, хайлаас, улиас сухай, ойт хээрийн  бүсэд ихэвчлэн шилмүүст, навчит мод тарих нь зүйтэй.

Э.СОСОРБУРАМ


"ХЭНТИЙН НУРУУНЫ УУЛС, СЭЛЭНГЭ АЙМАГ ЭЛСЭН ЦӨЛ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР"

-Монгол Улс маш богино хугацаанд цөлжилтөд нэрвэгдэж байна. Бид ойн эко системийг тогтвортой гэж хардаг ч хэзээд устаж үгүй болох эрсдэлтэй. Ойн сан зурган дээр ногоорч харагдаж байгаа шигээ биш болсон. Устаж үгүй болох, хээр тал цөлжих аюул нүүрлэсэн. Гэвч сансрын зурагт харагдаж буй ногоон бүсийн эко систем алдагдаж байгааг хэн ч анзаардаггүй. Ногоон байдлаар нь л харж төсөөлөөд байгаа юм. Цөлжилтийг бид хээр тал, говийн бүстэй л  холбож эндүүрч байх зуур малын бэлчээрээс ойн сан доройтож, мод хомсдож хөрсийг доройтуулж байна. Ойн сан хөгширсөн ч шинээр дахин ургах мод, ургамалгүй болсон учраас тал хээр болох магадлалтай.

Учир нь, малчид ойн бүс нутгийг малын бэлчээр болгож, өвлийн улиралд ойд л өвс ургамал ихтэй гэж ойлгодгоос болж мал сүрэг ойн санг талхалж байна. Нялх ногоогүй болж, зулзаган мод дахин амьдрахгүй чадваргүй үхдэгээс мод хомсдож, ой ургаж өсч ургах бүх замыг хаагаад байгаа юм. Яг л Японтой адил хүн амын тэнцвэр алдагдаж насжилт өндөр болсон гэсэн үг. Гэтэл  элсэрхэг эмзэг бүтцэд бий болсон ой бол маш том элсэн цөл, нүүдэл болох аюултай. Ойн сангийн судалгаагаар, Дорнод аймгийн Баян-Уулаас Дадал сум, Сэлэнгэ аймгийн ойн сангийн дийлэнх нь элсний хурдастай буюу элсэрхэг хөрстэй. Хэрэв энэ бүс нутгийн ойн сан үгүй болсон тохиолдолд Монгол орон зүүн хойд талаасаа цөлжилтөд нэрвэгдэх эрсдэлтэй.

Ялангуяа Хэнтийн нурууны уулс, Сэлэнгэ аймаг элсэн цөл болох магадлал өндөр. Тухайлбал, маш зузаан элсний хурдас дээр тогтсон Сэлэнгэ аймгийн Тужийн нарсийн ойн сангийн 70 гаруй хувь нь устаж үгүй болсон. Хэрэв бид Тужийн нарсыг эрт ойжуулаагүй бол Монгол орон хойноосоо цөлжиж эхлэх байсан. Товчхондоо, ойн сангийн систем алдагдаж, модгүй болбол хээр талын цөлжилтөөс ч илүү том аюул нүүрлэнэ. Цөлжилтийн ерөнхий дүр зургийг харвал, Монгол орны баруун хойд зүгээс зонхилсон хүчтэй салхины нөлөөгөөр элсний нүүдэл үржил шимтэй хөрсийг булшилж амьгүй ертөнц болгон хувиргаж байна. ШУА-ын газарзүй био экологийн хүрээлэнгийн цөлжилтийн салбараас гаргасан мэдээллээр, Монгол орны нийт газар нутгийн 76 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд орсон.

Шалтгаан нь, бэлчээрийн даац хэтэрсэн, уул уурхайн олборлолт, дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Мэдээж монгол орны цөлжилтийн хамгийн том шалтгаан нь  малын тоо толгой, бэлчээрийн даац хэтэрсэн асуудал. Ургамал ногоог мал сүрэг зэрлэг зулгаах адил сүйтгэж байгаа нь газар нутгийг талхалж, үржил шимгүй болгож байгаа юм. Мөн уул уурхайн олборлолтоос үүдэн  газрын доройтолд хүрсэн. Яагаад гэвэл газрын хөрсийг үгүй хийж, хөрсний гүн дэх маш их эрдэс минериалыг гадаргууд ил гаргаснаар салхиар зөөгдөх, улмаар их хэмжээний газар нутагт тархах замаар хөрсний үржил шимийг алдагдуулж ургамал ургах нөхцөлгүй болгож байна. Хөрсний эвдрэл доройтол бол тухайн нөхцөлд цэгэн байдлаар үүсгэгдэж эх нутгийг бүрхэх циклийн эх үүсвэрийг бүрдүүлдэг.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарал агаарын температурын өсөлттэй холбоотойгоор хөрсний чийг маш их алдагдах болсон. Хөрсний чийг нь газрын элэгдэл, зөөгдөлийг хязгаарлах гол хүчин зүйлс. Тиймээс хөрсний өнгөн чийг алдагдаж хуурайших болсон. Мөн  салхи ч бас цөлжилт газар нутагт тархаж хүрээгээ тэлэх гол хүчин зүйл болж байгаа юм. Элсний ширхэг нүүдэллэсээр газар нутагт тархсаар цөлжилт гамшгийн хэмжээнд хүрэхэд ойрхон байна. Ухаалаг менежмент байхгүй бол бид хүсссэн хүсээгүй зөвхөн хээр талаа цөл болгох бус ой цөлжих эрсдэлтэй.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-17 202.9.46.173

Амласнаараа Хүрэлсүх өөрөө хэдэн мод тарих вэ? 100 сая уу? Зохиолч Чинагийн Галсан 1 сая мод тарьсан гээ биз дээ. Би л лав бараг 10 жилийн өмнө байрныхаа гадаа нэг мод тарьсан. Сибирийн гацуур. Маш иом сүрлэг сайхан мод одоо ургаж л байна.

Avatar

Зочин 2021-10-17 66.181.180.136

Энэ бол бидний өмнө тулгараад байгаа байгалын хамгийн том гамшиг тиймээс наад арчаагүй бодлоосоо 1 удаач болов салаад ядах даа 10 мад 10 жил тариад ургуулчаач МОНГОЛ ХҮНИЙ УУЖИМ ухаан хуцана биз Хүнийг шүүмжилж өөрсдөө хийхгүй чадахгүй болхоор сошиал мэдээллийн ард нуугдсан арчаагүй усан гүзээнүүд. Бид ядуу амьдарч байгаа нь бид өөрсдөө арчаагүй залхуугийнх шдээ Монголчууд залхуу учраас ядуу амьдарч байна

Avatar

Уншигч 2021-10-17 64.119.24.149

Өө тэгвэл эхлээд хавар шар усны, зун аадар борооны намар олон хоногийн борооноос болж ихээр үерлэсэн Туул, Хэрлэн, Орхон голуудаас урагш говийн чиглэлд ус татаж олрн тооны томоохон нуур үүсгэе ээ, хэн дуртай нь мөнгө хийгээд байхгүй алсдаа хамгийн их хэрэгтэй ажил шүү, өнөө маргаашийн нүх ухаж суулгац булах ажил бол багаахан л нэмэр, ус нуур үүсгэх бол маш том нэмэр шүү.

Avatar

Зочин 2021-10-17 202.126.88.157

Ойчид мөнгөний үнэр авчээ. Мод тарих нь мөнгө угаалт болгочихсвии!!!

Avatar

Зочин 2021-10-17 59.153.86.22

50 хувь нь ургадаггүй биздээ баахан мөнгө салхинд хийсгэхнээ өөрийн мөнгө биш болхоор тэрүү баасаа

Avatar

Зочин 2021-10-17 192.82.71.24

Erguu baaas minii eronhiilogch lav bish

Avatar

с 2021-10-17 202.9.47.5

мөнгө хулгаалах арга ард түмэн Ядуурсаар

Avatar

зочин 2021-10-17 64.119.23.47

Хэдэн жилийн өмнө Орхон, Хэрлэн голоос говьруу ус татах их ашигтай төсөл байсан зарим хүн эсэргүүцээд зогсоосон. Нэг га д 92 сая төг төсөвлөж байгаа бол би 92 саяаар 5 га талбайг ойжуулаад өгөе яаж гэрээ хийхэв ???

Avatar

Зочин 2021-10-17 139.5.219.29

10 арав, 100 зуу, 1000 мянга , 1000 000 нэг сая, 1 000 000 000 нэг тэрбум, 1 000 000 000 000 нэг их наяд ойлгов уу…

Avatar

РАВДАН 2021-10-17 66.181.161.82

ИЙМ ИХ МӨНГӨ БАС БАЙДАГ АА? ХҮҮКИЙН ЭГЧ НЬ СОЛОНГОСООС ИЙМ ИХ МӨНГӨ ДҮҮДЭЭ ЯВУУЛСАН ГЭЭ БИЗ ДЭЭ? ТЭГЭХЭЭР ХҮҮК ӨӨРӨӨ ТЭРБУМ МОД ТАРЬЖ ЧАДАХ Л ЮМ БАЙНА ТЭЭ?

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-10-17 202.131.225.197

НЭМЭГДЭХҮҮНИЙ БАЙРЛАЛЫГ СОЛЬСОНЧ НИЙЛБЭР ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ… ГЭХ ТЁОРОМ БАЙДАГ. ХАРИН ХҮҮКИЙН ТУСЛАМЖТАЙГААР МИНИЙ ХУВЬД ШИНЭ ТЁОРОМ БАТАЛЛАА. ЯМАР ТЁОРОМ БЭ ГЭВЭЛ… ХҮҮКИЙН МОД ТАРИХ САНААЧЛАГА НЬ НЭГ ГАЗРААС НӨГӨӨ ГАЗАРТ МОД ШИЛЖҮҮЛЭН ТАРЬЖ БАЙГАА. ТЭГЭХЭЭР МИНИЙ ШИНЭ НЭЭЛТ БОЛ…. НЭМЭГДЭХҮҮНИЙ БАЙРЫГ СОЛЬСНООР НИЙЛБЭР НЬ БАГА ДҮНТЭЙ ГАРНА…. ГЭСЭН ТЁОРОМ ЮМ. ЯАГААД ГЭВЭЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН МОДНЫ ХЭД НЬ УРГАХ БОЛ, БОДДОО АРД ИРГЭДЭЭ.

Avatar

зочин 2021-10-17 202.126.88.53

Монголчууд Тужийн нарсан ойг бүгдийг нь хядаад дараа нь олон байгууллага хамт олон мод тарьсан. Гэтэл тэдгээр хүмүүсийн тарьсан модны 10 хувь нь ургасан байдаг харин байгаль өөрөө тужийн нарсны ойг дахин хүний оролцоогүй сэргээсэн байдаг. Ер нь мод ургах газараа зөв сонгоод байгалийн нөхөн сэргээлтийг зөв хийвэл байгаль дэлхий өөрөө ургана. Хүчээр ХҮҮКдэж тарьвал мөнгө угаалт болно.

Avatar

РАВДАН 2021-10-17 66.181.161.82

НЭГ ИХ НАЯД ЧИНЬ НЭГ ТЭРБУМААС ХЭД ДАХИН ИХ ТОО ЮМ БОЛАА? ХЭЛЖ ӨГЧ ТУСЛААЧ?

Avatar

Зочин 2021-10-17 139.5.219.42

Хүрэлсүхтэн болоод түүний тэргүүн суганы үс оюулзгана авгай 2 л сайн мэдэх тоонууд даавар😂😂

Avatar

Зочин 2021-10-17 124.158.66.111

1000 дахин

Avatar

РАВДАН 2021-10-17 66.181.161.82

ТЭГВЭЛ 1 ШИРХЭГ МОДНЫ ҮРСЛЭГ НЭГ ТӨГРӨГ ГЭЖ ТӨСӨӨЛБӨЛ 4300 ТӨГРӨГНИЙ ЗАРДАЛ ГАРГАХ НЬ. ДАРГА НАР ИНГЭЖ Л МӨНГӨ УНАГАДАГ БАЙХ НЬ.

Avatar

Зочин 2021-10-17 66.181.187.147

Сайхан мөнгө угаах юм аа

Avatar

Зочин 2021-10-17 124.158.66.111

1 модыг 30-40 удаа хамгийн багаар шүү услаж байж ургана. 1 удаа услахад 8 литр ус шаардлагатай. Ус бага бол ургах магадлал багасна. 30 тэрбум литр усныхаа мөнгийг оруулаад тооцохоо мартчихсан байна. Мөнгөний ханш унасан байна гээд 4,3 их наядын төсөв нь хэдэн удаа, ямар хэмжээгээр нэмэгдэх нь таашгүй. Эндээс мөнгө олох бодолтой мод ургуулдаг нэр зүүгчид Еөкөө хөөргөөд, Ес өө дэвэргээд мөнгө угаахад нь дэмжлэг үзүүлэхээр бэлдээд сууж чадахгүй дундаас нь хожоо хараад байж байгаа нь сэтгэл өвдөм.

Avatar

ИРГЭН 2021-10-17 59.153.85.210

чөтгөрийн тойргоос гарахгүй нь байна даа монголчууд. Тэнэг юмнуудыг сонгож, тэд нар нь гай болж байгааг хэзээ ойлгох юм бол.

Avatar

Зочин 2021-10-17 66.181.160.67

Мөнгө шаахх аргаа бол ч яаж ийгээд л олчих юм аа …

Avatar

РАВДАН 2021-10-17 66.181.161.82

ОДОО БӨӨРРРР УЛСЫН ТӨСВӨӨС ХУСАХ МӨНГӨӨ ТООЦООЛЧИХСОН АЙН? АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА ШҮҮ! ЯЛ АСУУНА ШҮҮ !ПЯНГАА ДААГААРАЙ!

Avatar

иргэн 2021-10-17 192.82.67.78

Өвс ч олигтой ургахгүй байхад мод яаж ургах вэ. Тарьсан мод нь хатаад дуусна. Бодлогогүй юм хийж байна л гэх байна.

Avatar

Зочин 2021-10-17 66.181.181.159

Хаа сайгүй зөвхөн хар мод шинэс ургадаг газар гацуур, нарс тарьдаг нь зөвүү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж