Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр /2021.10.17/ Ням гаригт амарч, аравдугаар сарын 18-ны Даваа гаригаас төлөвлөлтийн дагуу ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 24, хоёр дахь тунд 57, нэмэлт сэргээх тунд 715, нийт 796 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.6 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2936 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.330 (75.7 хувь), 16-17 насны 26.434 (78 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.