АНУ-ын Агаарын цэргийн хүчний тавдугаар үеийн F-22 Raptor сөнөөгч онгоц 2020 оны тавдугаар сард Флорида мужид осолдсон. Ослын шалтгаан тодорхой болсон талаар “The Drive” мэдээлжээ.
Уг онгоцыг "буруу угаасан”-ы улмаас сөнөөгчийн удирдлагын системд нөлөөлж осолдсон гэсэн дүгнэлт гарсан байна.
Осол гарахын өмнө онгоцны хяналтын самбар дээр хэд хэдэн анхааруулга гарч байсныг тэмдэглэжээ. Мөн сөнөөгч агаарт хөмөрч, нислэгийн заасан хурд, өндөр нь өөрчлөгдөж эхэлсэн байна. Азаар нисгэгч нь амьд үлдэж, сөнөөгч онгоц унаж шатжээ.
Оросын тав дахь үеийн Су-57 сөнөөгч онгоц 2019 оны арванхоёрдугаар сард Хабаровскийн нутаг дахь Земги нисэх онгоцны буудлаас 111 километрын зайд тайгад унаж осолдож байсан аж.
Холбоотой мэдээ