Афганистанд дэлбэрэлт болж, 32 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2021.10.16-нд нийтлэгдсэн

Афганистанд дэлбэрэлт болж, 32 хүн амиа алдав

Афганистанд дэлбэрэлт болж, 32 хүн амиа алдав

Афганистаны өмнөд нутгийн Кандагар хотын сүмд амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас нас барсан хүний ​​тоо 32-т хүрч, 68 хүн шархадсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

“Bakhtar” агентлагийн мэдээлснээр, исламын шашны шийт урсгалын сүмийн байранд Баасан гаригийн үд дунд олон зуун мөргөлч залбирал үйлдэж байх үеэр уг халдлага болжээ.

Халдлага үйлдэхэд доод тал нь дөрвөн амиа золиослогч оролцсон гэж мэдээлэв. Зарим шархдагсдын биеийн байдал хүнд байгаа тул нас барсан хүний ​​тоо нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ.

Халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй боловч Исламын улс бүлэглэлийг үйлдсэн хэмээн таамаглаж байна. Учир нь тус бүлэглэл сүүлийн хэдэн долоо хоногийн турш хэд хэдэн халдлага үйлдээд байгаа юм.

Хамгийн сүүлд гэхэд, өнгөрсөн Пүрэв гаригт зүүн нутгийн Кунар мужид талибанчуудын сууж явсан машиныг дэлбэлэсний улмаас Талибаны цагдаагийн дарга амиа алдаж, 11 хүн шархадсан билээ.

Эх сурвалж: XINHUA NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж