"Шатахууны хомсдол үүснэ" гэж худал мэдээлэл тараажээ

Хуучирсан мэдээ: 2021.10.16-нд нийтлэгдсэн

"Шатахууны хомсдол үүснэ" гэж худал мэдээлэл тараажээ

"Шатахууны хомсдол үүснэ" гэж худал мэдээлэл тараажээ

Цахим орчинд өнөөдөр (2021.10.16) “Шатахууны хомсдол бий болох учраас шатахуунаа нөөцөлж аваарай” гэсэн мэдээлэл тарсан. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад нийт 27 хаягийн 21 нь дээрх мэдээллийг цахим орчинд зохион байгуулалтайгаар  түгээсэн болохыг тогтоожээ.

Үлдсэн зургаан хаягийн эзэн холбогдогч нь “Шатахууны хомсдол бий болох учраас шатахуунааа нөөцөлж аваарай” гэх мэдээлэл түгээснээ мэдүүлсэн байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас "Цахим орчин бол баттай мэдээллийн эх сурвалж биш" гэдгийг иргэдэд сануулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж