Чили 2035 оноос утаа ялгаруулдаг машины худалдааг хориглоно

Хуучирсан мэдээ: 2021.10.16-нд нийтлэгдсэн

Чили 2035 оноос утаа ялгаруулдаг машины худалдааг хориглоно

Чили 2035 оноос утаа ялгаруулдаг машины худалдааг хориглоно

Чили улсын засгийн газар 2035 оноос дотоод шаталтат автомашины борлуулалтыг хориглохоор болсноо Баасан гаригт зарлав. Цахилгаан хөдөлгүүрт автомашиныг дэмжих үндэсний бодлогын хүрээнд уг хоригийг хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдсэн юм.

Ийнхүү Чили улс 2035 оноос утаа ялгаруулдаг автомашины худалдааг бүрмөсөн хорихоор болов. Тэр дундаа суудлын тэрэг, дунд, том оврын машин, нийтийн тээврийн хэрэгслүүдэд утаа ялгаруулдаггүй байх шаардлагыг нэн тэргүүнд тавих гэнэ.

Чилийн Эрчим хүч, уул уурхайн сайд Хуан Карлос Жобет "Өнөөдөр Чили улсад түүхэн өдөр тохиож байна. Бид Чилийн ард иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлж, салбаруудынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд тээврийн хэрэгслүүдээ цахилгаан сүлжээгээр хангах болно" гэжээ.

Мөн энэхүү түүхэн өөрчлөлтийн эхлэл болгож 1000 орчим цахилгаан автобусыг нийслэлийн нийтийн тээврийн хэрэгсэлд нэвтрүүлэхээр болжээ. Чилийн эрчим хүчний хэрэглээний гуравны нэгээс илүү хувийг тээврийн салбар эзэлдэг бөгөөд ихэнхи нь чулуужсан түлш хэрэглэдэг байна.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж