Хятадын “Шэньжоу-13” сансрын хөлөг баруун хойд нутгийн Гансу мужийн Жюцюань хиймэл дагуул хөөргөх төвөөс Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнө хөөрлөө. Хөлөгт нэг эмэгтэй гишүүнийг оролцуулаад сансрын гурван нисгэгч сууж явжээ. Тэд сансрын станцын тойрог замд зургаан сарын турш ажиллах аж.
Хөлгийн багийн ахлагч 55 настай Жай Жиганы хувьд Хятадын анхны сансрын нислэгт оролцож байсан туршлагатай нисгэгч бөгөөд энэ нь түүний хоёр дахь нислэг болж байна. Харин хөлгийн багийн цорын ганц эмэгтэй гишүүн Ван нь таван настай хүүхдийн эх юм.
Хятад улс сансрын станц байгуулах ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд 2022 оны сүүлээр дуусгахаар төлөвлөжээ. “Шэньжоу-13” нь уг сансрын станц байгуулах ажилд илгээгдсэн хоёр дахь баг билээ. Үүнээс өмнө өөр гурван сансрын нисгэгч еөсдүгээр сар хүртэл 90 хоногийн хугацаатай ажиллаж байв.
Тэд автобуснаас арай томхон хэмжээтэй “Тяньхө” бүхээгт байрлан ажилладаг аж.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS, XINHUA
Холбоотой мэдээ