Үр хөндөлтийн эсрэг Техасын шийдвэрийг цуцлахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2021.10.16-нд нийтлэгдсэн

Үр хөндөлтийн эсрэг Техасын шийдвэрийг цуцлахыг шаардав

Үр хөндөлтийн эсрэг Техасын шийдвэрийг цуцлахыг шаардав

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Техас муж улсад баталсан үр хөндөлтийн эсрэг хуулийг цуцлуулахаар Дээд шүүхэд хандах гэж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд Баасан гаригт мэдээлэв.

Тодруулбал, АНУ-ын Хууль зүйн яам тавдугаар тойргийн шүүхийн урьдчилсан захирамжийг хүчингүй болгох хүсэлтийг Дээд шүүхэд гаргахаар болсныг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Энтони Корли мэдэгджээ.

Тавдугаар тойргийн давж заалдах шатны шүүх гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр Пүрэв гаригт хуралдан, жирэмсний зургаан долоо хоногоос хойш үр хөндүүлэхийг хориглосон Техас муж улсын шийдвэрийг хэвээр баталсан байна.

Харин Байдены захиргаа үр хөндөлтийг хориглосон журам нь Үндсэн хуулийг илт зөрчсөн үйлдэл болохыг онцлоод, Техас муж улсын шийдвэрийг хэвээр үлдээвэл бусад мужуудад ч Үндсэн хууль зөрчих боломж олгоно гэж үзжээ.

Дээд шүүх арванхоёрдугаар сард Миссисипи мужийн үр хөндөлтийг хязгаарлахтай холбоотой өөр нэг хэргийг хэлэлцэх бөгөөд энэ нь үр хөндүүлэх эрхийг Үндсэн хуулиар олгосон 1973 оны “Roe v. Wade”-ийн шийдвэрийг илт зөрчиж байгаа аж.

Эх сурвалж: XINHUA NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж