Б.Хорлоодой, Э.Ариунболд нар хүрэл медаль хүртлээ | News.MN

Б.Хорлоодой, Э.Ариунболд нар хүрэл медаль хүртлээ

Б.Хорлоодой, Э.Ариунболд нар хүрэл медаль хүртлээ

Б.Хорлоодой, Э.Ариунболд нар хүрэл медаль хүртлээ

НЭМЭЛТ: 24.00 ЦАГ

Парисын Их Дуулгын тэмцээн барилдаанууд үргэлжилж байна.

Эмэгтэй -52 кг:

• Б.Хорлоодой хүрлийн төлөө Францын Хлое Девиктортой барилдаж, яллаа.

Эрэгтэй -60 кг:

• Э.Сумъяабазар хүрэл медалийн төлөө Францын Ромайн Валадье Пикардтай барилдаж, ялагдлаа.
• Э.Ариунболд хүрлийн төлөө Японы Гэнки Когатай барилдаж ялав.

Эрэгтэй -66 кг:

– Б.Нармандах хүрлийн төлөө Францын Орландо Газорлатай барилдаж ялагдав.

ПАРИСЫН ИХ ДУУЛГА: МАНАЙ 4 БӨХ ХҮРЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

НЭМЭЛТ: 22.30 ЦАГ

Монголын дараах тамирчид медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Медалийн төлөөх барилдаанууд 23.00 цагаас эхэлнэ.

Эмэгтэй -52 кг:

  • Б.Хорлоодой хагас шигшээд Францын Астриде Гнетод ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдах болов. Тэрбээр хүрлийн төлөө Францын Хлое Девиктортой барилдана.

Эрэгтэй -60 кг:

  • Э.Сумъяабазар хагас шигшээд Азербайжаны Балабая Агхаевд ялагджээ. Ийнхүү тэрбээр хүрэл медалийн төлөө Францын Ромайн Валадье Пикардтай барилдах болов.
  • Э.Ариунболд хагас шигшээд Оросын Рамазан Абдулаевд ялагджээ. Гэхдээ тэрбээр хүрлийн төлөө Японы Гэнки Когатай барилдана.

Эрэгтэй -66 кг:

Б.Нармандах хагас шигшээд Японы Рёома Танакатай барилдаж ялагджээ. Ийнхүү тэрбээр хүрлийн төлөө Францын Орландо Газорлатай барилдах болов.

Б.ЭРХЭМБАЯР ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

НЭМЭЛТ: 19.30 ЦАГ

Парисын Их Дуулгын хэсгийн барилдаанууд үргэлжилж байна.

Эмэгтэй -48 кг:

  • Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Францын Ширине Буклид ялагдлаа.

Эмэгтэй -52 кг:

  • Б.Хорлоодой эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Испанийн Лаура Бажог ялав. Тэрбээр А хэсгийн аваргын төлөө Канадын Келли Дэгүчитэй барилдана.

Эмэгтэй -57 кг:

  • Л.Энхрийлэн хоёрдугаар тойрогтоо Словенийн Каяа Кажерд ялагдав.

Эмэгтэй -63 кг:

  • Б.Ганхайч хоёрдугаар тойрогтоо Португалын Барбара Тимод ялагдав.

Эрэгтэй -60 кг:

  • Э.Сумъяабазар хоёрдугаар тойрогтоо Нидерландын Торнике Тжакадоеаг ялав. Тэрбээр А хэсгийн аваргын төлөө Францын Максиме Мерлинтэй барилдана.
  • Э.Ариунболд хоёрдугаар тойрогтоо Португалын Родриго Кошта Лопезыг ялав. Тэрбээр С хэсгийн аваргын төлөө Францын Ромайн Валадье Пикардтай барилдана.

Эрэгтэй -66 кг:

  • Б.Эрхэмбаяр А хэсгийн аваргын төлөө Румыны Денис Вьерутай барилдаж яллаа. Тэрбээр хагас шигшээд Японы Рёома Танакатай барилдана.
  • Б.Нармандах D хэсгийн аваргын төлөө Францын Валиде Хяартай барилдана.

НЭМЭЛТ: 17:15 ЦАГ 

Б.НАРМАНДАХ ХЭСГИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

Парисын Их Дуулгын хэсгийн шатны тоглолтууд үргэлжилж байна.

Эмэгтэй -48 кг:

– Б.Баасанхүү эхний тойрогтоо Францын Меланье Вьютэй барилдаж, ялагдал хүлээлээ.

Эмэгтэй -57 кг:

• Л.Энхрийлэн эхний тойрогтоо Францын Офилье Веллоззиг яллаа. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Словенийн Каяа Кажертэй барилдана.

Эмэгтэй -63 кг:

– С.Лхагвадулам эхний тойрогтоо Испанийн Сараи Падилла Гурреротой барилдаж, ялагдал хүлээлээ.

Эрэгтэй -60 кг:

– Э.Ариунболд эхний тойрогтоо Саудын Арабын Мутаз Кавжатай барилдаж, яллаа. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Португалын Родриго Кошта Лопезтэй барилдана.

Эрэгтэй -66 кг:

– Б.Эрхэмбаяр эхний тойрогтоо Канадын Жулиен Фраскадорег ялав. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Саудын Арабын Абдулела Алжаязанитай барилдана.

– Б.Нармандах эхний тойрогтоо АНУ-ын Алехандро Менендезийг, хоёрдугаар тойрогтоо Испанийн Даниел Перез Романыг тус тус ялав. Тэрбээр D хэсгийн аваргын төлөө барилдана.

Эрэгтэй -73 кг:

– Ц.Цогтбаатар хоёрдугаар тойрогтоо Оросын Евгений Прокопчуктай барилдаж, хориотой мэх хийсэн гэх шалтгаанаар манай тамирчин хасагдлаа.

– О.Уранбаяр эхний тойрогтоо Тажикстаны Сомон Махмадбековтой барилдаж, ялагдал хүлээлээ.


ПАРИСЫН ИХ ДУУЛГА: ӨНӨӨДӨР МАНАЙ 12 БӨХ БАРИЛДАНА

Парисын Их Дуулга өнөөдөр (2021.10.16) эхэлж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг болон эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, -73 кг-ын барилдаанууд явагдана.

Энэ өдөр Монгол Улсаа төлөөлөн дараах тамирчид барилдана.

Эмэгтэй -48 кг:

  • Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Францын Ширине Буклитэй учраа таарав.
  • Б.Баасанхүү эхний тойрогтоо Францын Меланье Вьютэй учраа таарав.

Эмэгтэй -52 кг:

  • Б.Хорлоодой эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Испанийн Лаура Бажотой таарав.

Эмэгтэй -57 кг:

  • Л.Энхрийлэн эхний тойрогтоо Францын Офилье Веллоззитэй учраа таарав. Хэрэв ялвал хоёрдугаар тойрогтоо Словенийн Каяа Кажертэй барилдана.

Эмэгтэй -63 кг:

  • Б.Ганхайч эхний тойрогтоо гоц мөргөв. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Португалын Барбара Тимо болон Израилийн Инбал Шемеш нарын ялсантай нь барилдана.
  • С.Лхагвадулам эхний тойрогтоо Испанийн Сараи Падилла Гурреротой таарав. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Оросын Екатерина Валковатай барилдана.

Эрэгтэй -60 кг:

  • Э.Сумъяабазар эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Нидерландын Торнике Тжакадоеатай таарав.
  • Э.Ариунболд эхний тойрогтоо Саудын Арабын Мутаз Кавжатай таарав.

Эрэгтэй -66 кг:

  • Б.Эрхэмбаяр эхний тойрогтоо Канадын Жулиен Фраскадоретэй таарав.
  • Б.Нармандах эхний тойрогтоо АНУ-ын Алехандро Менендезтэй барилдана.

Эрэгтэй -73 кг:

  • Ц.Цогтбаатар эхний тойрогтоо жингээ тэргүүлж, гоц мөргөлөө. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Оросын Евгений Прокопчук болон Кот-д’Ивуарын Гуллауме Дади нарын ялсантай нь барилдана.
  • О.Уранбаяр эхний тойрогтоо Тажикстаны Сомон Махмадбековтой учраа таарлаа.

Тэмцээний эхний шатны барилдаанууд 16.00 цагаас эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-10-16 124.158.64.88

Хэсгийн аврага ч гэх шиг Т-1 -тдэг байншд

Avatar

Аль ТВ-р гарах вэ 2021-10-16 103.212.118.206

Аль ТВ-р гарах вэ

Avatar

Зочин 2021-10-16 66.181.187.221

Нэг л их барилдсан тэнэгүүд!! Хэнд хэрэгтэй юмб!! Далд ор!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж