Л.Баттөр УОК, НОК-ыг "бут ниргэв"

Хуучирсан мэдээ: 2021.10.16-нд нийтлэгдсэн

Л.Баттөр УОК, НОК-ыг "бут ниргэв"

Л.Баттөр УОК, НОК-ыг "бут ниргэв"

Улсын Онцгой комисс (УОК) есдүгээр сарын 27-нд дотоод орчинд 20-оос дээш хүнтэй хурим, хурал, цуглаан, уулзалт зэрэг аливаа арга хэмжээ явуулахыг хориглосон. Гэтэл "Камертон" хамтлаг 26 жилийн ойгоо өчигдөр (2021.10.15) УОК-ын дарга С.Амарсайханы хамаарал бүхий "Зайсан Хилл" цогцолборт хийжээ. Юун 20 хүн, олон мянган хүн цуглуулсан уг арга хэмжээг иргэд ихээр шүүмжилж буй.

Нэгэн цагт УОК-той гар нийлэн ажиллаж байсан ХӨСҮТ-ийн дарга асан Л.Баттөр дээрх арга хэмжээний улмаас  ихээхэн бухимдаж, хатуухан үгийг тэдэнд дайв. Тэрбээр цахим хуудастаа "Covid-19-гүй Монголоо зарлах уу даа. Юун мини концерт, задгай талбайн шоу. Юун дижитал Монгол боллоо доо. Тэссэнгүй хэлчихье. Нэг баг гэж зүтгэж явсных дуугүй л байлаа. Ийм  УОК, НОК гэж байх ч гэж дээ. Ийм болохоор эрүүл мэндийн салбарынханд ямар ч буруу байхгүй шүү" гэж уурсчээ. 

Түүний хувьд  2021 оны гуравдугаар сард ХӨСҮТ-ийн даргаар томилогдож байсан бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын эхээр ажлаа хүлээлгэн өгсөн юм. Тухайн үед Л.Баттөрийг ажлаа өгөхөд УОК, НОК-ын эсрэг тэсрэг шийдвэрийг эсэргүүцэн, хүч нь хүрээгүй гэх "бор шувуу" ниссэн билээ. 

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж