УОК III тунгийн явцыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулна | News.MN

УОК III тунгийн явцыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулна

УОК III тунгийн явцыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулна

УОК III тунгийн явцыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулна

Улсын онцгой комиссын (УОК) шуурхай ажлын хэсгийн хурлаар Covid-19-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн болон дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунгийн явцыг эрчимжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас хийсэн судалгаагаар, өдгөө нийгэмд халдварын гурван том кластер байгаа нь эрүүл мэндийн болон боловсролын байгууллага, үйлчилгээний газрууд аж. Иймд дээрх салбарууд руу чиглэсэн тодорхой ажлууд хийж эхэлжээ. Тухайлбал, олон хүнтэй аж ахуйн нэгж байгууллагууд, их, дээд сургууль, оюутны дотуур байруудад дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд хамруулах вакцины явуулын 40 гаруй цэг ажиллуулж буй бөгөөд одоогоор нийслэлийн зорилтот бүлгийн 18 хувийг хамруулсан байна. 

Дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тун хийлгээд 14 хоносноос хойш Covid-19-өөр өвчилсөн тохиолдол Монголд 0.15 хувь байгаа бол Израйльд энэ үзүүлэлт 0.1 хувьтай байна.

Мөн өвчилсөн тохиолдлуудын хувьд хүндрэл гараагүй байгаа тул вакцины нэмэлт гуравдугаар тунд хамруулах ажлыг орон даяар эрчимжүүлэх үүднээс олон хүнтэй хамт олныг нэгдсэн журмаар, газар дээр нь очиж вакцинжуулж эхэлжээ.

Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу дархлаа сэргээх нэмэлт тунгийн ач холбогдлыг иргэд, олон нийтэд зөв ойлгуулах, вакцины цэгүүдийн мэдээллийг тогтмол хүргэх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг татан оролцуулах замаар вакцинжуулалтыг идэвхжүүлэх Ажлын хэсэг байгуулахаар болсон байна.   

Түүнчлэн халдварын тохиолдол, эрсдэлийг бууруулах хүрээнд хувь хүний эрүүл мэндийн QR код бий болгож, Covid-19-ийн шинжилгээ, вакцинжуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх бүх мэдээллийг нэгтгэсэн цахим систем нэвтрүүлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-16 64.119.21.155

МАНАЙ СТСТИСТИК ХУДЛАА БАЙДАГ ШҮҮ, ЭРХ БАРИХГЧИД ӨӨРСДӨДӨӨ ХЭРЭГТЭЙ ТОО Л ГАРГАЖ ИРДЭГ.

Avatar

Зочин 2021-10-16 202.21.108.32

3р тун хийлгэсэн иргэд түргэвчилсэн тестээр халдвар авсан бол огт тоонд орохгүй байна.

Avatar

АМРАЛТЫН ОДОР ВАКЦИН ХИЙЛГЭМЭЭР БАЙНА 2021-10-16 66.181.176.109

АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХУМУУС ХАГАС БУТЭН САЙНД Л АМРАЛТЫН ОДРУУДЭД ХИЙЛГЭЖ ЧАДАХ УЧРААС АМРАЛТЫН ОДРУУДЭД АЖИЛЛУУЖ ОГООЧ

Avatar

Амарсайхан Огцор 2021-10-16 139.5.219.88

УОК НОК ыг татан буулгая Самарсайхан Сумьяабазарыг зайлуулья УОК ын дарга Самарсайхан өчигдөр өөрийн өмч Зайсан Хилл цогцолборт камертон хамтлагын тоглолт зохион байгуулж зай барих дүрэмээ зөрчлөө Энэ 7 хоногоос арайхийж халдвар буурч эхлэхэд өлсгөлөн болох шахсан камертон хамтлагыг эрхлүүлж ирэх 7 хоног халдвар дахиад өсөх нь Зай барих дүрэмээ олон удаа зөрчиж вакциний гам сөнөөсөн УОК НОК тар Эмч нар ядарч байна

Avatar

Зочин 2021-10-16 192.82.84.218

Шинэ жилийн өмнө 4-р тунг хийнэ гэж байна билээ.

Avatar

3-р ТУНГИЙН ВАКЦИНЖУУЛАЛТЫГ 80%-Д ХҮРГЭЕ ‼️ 2021-10-16 202.126.88.201

АВТСРАЛИ ЭДНҮҮС ШИГ БҮГДИЙН НҮДЭЖ ЗОДОД Ч БОЛОВ ХААЖ КАРАНТИЙЛЖ БАЙГААД 3 САРЫН ДОТОР ИРГЭДЭЭ 80% ХҮРТЭЛ 3-Р ТУНГААР ВАКЦИНЖУУЛАЯ ‼️

Avatar

Зочин 2021-10-16 192.82.84.218

Хэ хэ. Горьдсон хятад.

Avatar

Зочин 2021-10-16 202.21.108.32

Энэ албадан вакцинжуулалт өвөлийг халдвартай, үхэлтэй өнгөрөөх мунхаг гэхэд багадах харгис явдал.

Avatar

Зочин 2021-10-16 66.181.161.96

Элдэв шоу зохин бхйгуулж хтйчихээд одоо вакцин ярьж худлаа дүр эсгээп яахав дээ одоо шинэ жил гээд бас шоу хийх үү

Avatar

Иргэн 2021-10-16 202.9.40.96

Харин ч эсрэгээрээ. 3-р тунд хамрагдах хугацаа нь 6-7 сарын дараа байх ёстой. Эс тэгвээс халдвар авах нь
3 -р тунгаасаа халдвар болж хувираад байгаа юм бишүү. Үүнийг сайн нягталсан дээр байх шүү.

Avatar

ЗОЧИН 2021-10-16 192.82.75.192

ХУЛХИ ВАКЦИНЫХ НЬ ХУГАЦАА НЬ ДУУСАХ ГЭЭД ЁСТОЙ СОЛИОРЧ БАЙХ ШИВ.

Avatar

Зочин 2021-10-16 66.181.187.221

Австрали шиг бүгдийг нүдэж зодоод үйлчилгээг нь хаагаад 3-хан сарын дотор 25 сая хүнийг 80% – хүргэж вакцинд хамруулж байгаа шиг шийдвэртэй ажилла л даа!! Гуйгаад мөнгө өгөөд байхаар бүүр даварчих юмаа!! Вакцин хийлгэцэн олонхийн эрх ашигийг хамгаалах хэрэгтэй биз дээ??!!

Avatar

Зочин 2021-10-16 203.91.115.56

Urialaad, ajliin heseg shahaj shaardaad ontsiin ahits garahgui dee Urlagiin toglolt uraldaan temtseenee l 3-r tundhamragdsan uzegchiddee neechihIh eznii mendelsen udriin barildaaniig uzegchtei yvuulahad l Buhiin urgeenii 30 having 1000 hun hamragdana Sagsnii lig hul bumbegiin Olson Ulsiin temtseen voice teed l sunder dee ergetsuuleech Uushiin mugs ugch darhlaag ni sulruulah hereggui shuu

Avatar

урамшуулна гэхэд л нэмэгдэнэ шүү дээ 2021-10-16 202.55.188.107

Нэмэлт тунд хамрагдсан иргэддээ хэдэн төгрөг өгөөд л наад асуудлаа нэг мөр болгоочээ. Уриалаад нэмэргүйдээ. Хүчээр хийж чадахгүй шүү дээ.

Avatar

Зочин 2021-10-16 64.119.25.102

Ajlin hesgin ahlagch Nyambaatar uu klk

Avatar

иргзн 2021-10-16 202.179.24.97

х**,,,,,, хийлгэхгүй гэвэл бас Барьж хорих уу, МАН ЗГ Оюунэрдэнэ Амарсайхан нар Өөрсөдөө элдэв ШОУ Зохион байгуулж зориудаар халдвар тарааж байж бас 3-р тунг эрчимжүүлнэ гэнэ, хийлгээд ямар нэмэр байгаан , Та нар Халдвар тарааж байж,,,,,МАН ЗГ УОК НОК оЮУНЭРДЭНЭ АМАРСАЙХАН нарт маш их Ашигтай байгаа болохоор Халдварыг бууруулах ямарч сонирхол ,

Avatar

Зочин 2021-10-16 64.119.16.146

2 тун, 3 тун хийлгэхэд халдвар авч байхад 3 тун хмйлгэх шаардлага алга. Новшийн хулгайчид.

Avatar

Зочин 2021-10-16 202.9.46.65

Вакцинкуулж үхэхэд их зовж үхэндээ. тахир дутуу болоод гэр бүлээрээ тахир дутуу болчихвол асрах хүн олдохгүй хэцүүднэ. Тэр үед ковид нь дээр байждээ гэж бодох биз. Нэгэнт МАНдаа ийм их хайртай юм чинь бага зовхоор амиа хорлочихгүй юү дөө. Тэгвэл хөөрхий МАНгаруудад амар ш дээ. Улсаараа амиа хорлоод МАН даа тус болцгоо.

Avatar

Зочин 2021-10-16 66.181.161.54

Үхэр монголчуудаа энэ ковидоос хурдан ангижрья гэвэл вакциндаа идэвхитэй хамрагдцгаа.3 дахь тунд хамрагдаагүй хүнд банкууд үйлчилхээ больчих.Бас олон нийтийн үйлчилгээ авдаг эрхийг нь хаачих

Avatar

Зочин 2021-10-16 202.9.46.65

МАН Монгол иргэдийг устгах бодлогоо эрчимжүүлэх шийдвэр гаргажээ. МАНыг тарааж гишүүн байсан хүмүүсийг нь төрд ажилуулахгүй болж байж амьд явах болох нь дээ.

Avatar

Зочин 2021-10-16 202.126.88.200

Хороо, дүүрэг, сум багийн ажилтнуудааа айл өрх, аан, иргэдрүү өдөр бүр, цаг тутам утсаар яриулаачэээ ядаж‼️

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж