Эрээнд 71164 хүн шинжилгээнд хамрагдаж, бүгд сөрөг гарчээ

Хуучирсан мэдээ: 2021.10.16-нд нийтлэгдсэн

Эрээнд 71164 хүн шинжилгээнд хамрагдаж, бүгд сөрөг гарчээ

Эрээнд 71164 хүн шинжилгээнд хамрагдаж, бүгд сөрөг гарчээ

Эрээн хотод Covid-19-ийн нэг тохиолдол бүртгэгдсэний дараа Замын-Үүд-Эрээний боомтын үйл ажиллагааг түр зогсоосон. Эрээн хотын засгийн газрын мэдээллийн алба нөхцөл байдлын талаарх сүүлийн үеийн мэдээллийг Баасан гаригт хүргэв.

Тус хотын 71164 иргэн шинжилгээнд хамрагдаж, бүх хариу нь сөрөг гарсан байна. Эрээн хотын захиргааны орлогч дарга Ван Доншенгийн хэлснээр, халдвар авсан хүний биеийн байдал хөнгөн байгаа бөгөөд Эрээн хотын эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлан эмчилж байгаа аж.

Үүний зэрэгцээ нэгдүгээр хавьтлын 33 хүн, ойрын хавьтлын 25 хүнийг тусгаарлах арга хэмжээ авч, өдөр бүр шинжилгээнд хамруулж буй талаар мэдээлжээ. Цаашлаад халдварын тархалтыг хянахын тулд үр дүнтэй арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: HUANQIUWANG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж