“Белград-2021” ДАШТ-д хүчээ сорих боксчид Европыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2021.10.16-нд нийтлэгдсэн

“Белград-2021” ДАШТ-д хүчээ сорих боксчид Европыг зорилоо

“Белград-2021” ДАШТ-д хүчээ сорих боксчид Европыг зорилоо

Үндэсний шигшээ багаас шигшигдсэн шилдэг эрэгтэй есөн тамирчин Серби улсын Белград хотноо 2021 оны аравдугаар сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид өнөөдөр (2021.10.16) өглөө Европыг зорилоо. 

Олон улсын боксын холбоо (AIBA)-ны энэ удаагийн эрэгтэй боксчдын ДАШТ-д 108 орны 600 гаруй шилдэг боксчин 13 жинд хурд, хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулна.

“Белград-2021” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын боксын үндэсний эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Жадамбын Энхтөр баг тамирчдаа ахалж, дасгалжуулагчаар ОУХМ Отгончулууны Батхүү, ОУХМ Болдын Эрдэнэбаяр, багийн эмчээр гавьяат эмч Чулууны Насанбат, ДАШТ-ий зохион байгуулах хороонд Монгол Улсаас анх удаа олон улсын шүүгч Г.Бадрах нар ажиллах юм. Тамирчдыг танилцуулбал:

  • 48 кг-д Ганхуягийн Ган-Эрдэнэ (ОУХМ), (Gan-sport сеnter тамирчин)
  • 51 кг-д Хархүүгийн Энхмандах  (ОУХМ), (БТСУХ-ҮШБ, БХЯ "Алдар" спорт хорооны тамирчин)
  • 54 кг-д  Энх-Амгалангийн Баярсайхан (СМ), (БТСУХ-ҮШБ, ХХЕГ-ны Хилчин спорт хорооны тамирчин)
  • 57 кг-д Хархүүгийн Энх-Амар (ОУХМ), (БТСУХ-ҮШБ-БХЯ-ны “Алдар” спорт хороо, “Мон-Алтиус” дээд сургууль “МАК”-ХК-ийн тамирчин)
  • 60 кг-д Оюунбаатарын Тулга (СМ), (БХИС-ийн Алдар спорт хорооны тамирчин)
  • 63.5 кг-д Баттөмөрийн Мишээлт (СМ), (БТСУХ-ҮШБ, ОБЕГ "Аврагч" спорт хорооны тамирчин)
  • 67 кг-д Баатарсүх Чинзориг (ОУХМ), (БТСУХ-ҮШБаг, БХЯ-ны “АЛДАР” спорт хороо,  “Капитрон банк”-ны тамирчин) 
  • 71 кг-д Отгонбаатарын Бямба-Эрдэнэ (СМ), (БТСУХ-ҮШБ, ХХЕГ "Хилчин" спорт хорооны тамирчин)
  • 75 кг-д Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ (МУГТ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  “Хангарьд” спорт хорооны тамирчин) оролцоно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж