Ерөнхийлөгчөөс 18 Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ авав | News.MN

Ерөнхийлөгчөөс 18 Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ авав

Хуучирсан мэдээ: 2021.10.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчөөс 18 Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ авав

Ерөнхийлөгчөөс 18 Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ авав

Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард 24 улсад суух Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцсэн. Гадаад харилцааны яамнаас өгч буй мэдээллээр өмнө нь элчингүүдийн 50 хувь улс төрөөс, 50 хувийг мэргэжлийн дипломат томилдог жишиг байсан. Энэ удаад 80 хувь нь мерит зарчмаар томилогдож байгааг онцолсон билээ.

Хуулийн дагуу уг  томилгоог УИХ-аар хэлэлцэж дэмжсэний дараа Ерөнхийлөгч ёсчлон батлаад, итгэмжлэх жуух бичгийг нь гардуулдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Элчин сайдуудад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж эхэлсэн. Өчигдөр (2021.10.15) дараах есөн Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулжээ. 

ЖУУХ БИЧГЭЭ АВСАН ЭЛЧИН САЙД НАР:

  1. Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэг
  2. Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаа
  3.  Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалаг
  4. Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуяг
  5. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жамсрангийн Бямбасүрэн
  6.  Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сосорбарамын Энхбаяр
  7. Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сайннямбуугийн Баатаржав
  8.  Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх
  9. Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийдэлгэрийн Батбаяр.

ӨНГӨРСӨН ЕСДҮГЭЭР САРД ЖУУХ БИЧГЭЭ АВСАН ЭЛЧИН САЙД НАР

  1. Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайхан
  2. Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг
  3. Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү
  4. Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр
  5. Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэн
  6. Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатар
  7. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанцэрэнгийн Эрдэнэдаваа
  8. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжав
  9. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбажавын Ганболд
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-10-16 192.82.92.201

заа уулын мод урттай богинотой гэхчээр янз бүрийн хүн байгаа байлгүй дээ, бүгдийн харлуулж яаахнэм бэ

Avatar

зочин 2021-10-16 64.119.26.171

Дараагийн хүн нь шар айргийн Ганхүү маань аль улсад "цөлөгдөх" юм болдоо, чихээ тавиад чимээгүй хүлээж байх зүгээр дээ.

Avatar

Зочин 2021-10-16 103.229.122.143

Ийм төрийн тэргүүн байгаад ч яах юм билээ??!!

Avatar

иргэн 2021-10-16 150.129.140.103

2 монгол хоорондоо албан бичиг -хавтасаар их рекламдах юм даа.Яг амьдрал руу хэзээ орох бэ?Дээрээ хийх ажлуудаа хийээчээ.

Avatar

Зочин 2021-10-16 66.181.190.74

Дарга нарын лобби хамаатнууд, хар тамхичид, монгол төрийн нүүр царай. Дипломатын Академи сургууль төгссөн улс хамаагүй.. НАМ хамаатай.. Хойд Со-гоос ч дор орсон…

Avatar

Зочин 2021-10-16 192.82.74.148

Хөдөлмөрийн баатар ц олноос ч үнэтэй юм гардаж авч байгаа аятай байх шив дээ. Гадны орнуудын элчингээр томилогдоод томилолтоо авч байгааг хараарай. Ийм хариуцлагатай албанд намайг томилж байна гэдгээ бүрэн ухамсарласан мэргэжлийн дипломатууд байж харагдах юм . Манайх эсрэгээр ийм шагнал аар намайг шагнaсaнд баярлаж байна гэсэн маягтай. Очоод юу ч хийхгүй хувийн бизнeсээ хөөцөлдөнө.

Avatar

иргэн 2021-10-16 103.212.118.183

Дампуу дампуу

Avatar

Зочин 2021-10-16 202.21.108.32

Баахан тамхи, хар тамхины наймаачид, гаж донтнууд явах нь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж