Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард 24 улсад суух Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцсэн. Гадаад харилцааны яамнаас өгч буй мэдээллээр өмнө нь элчингүүдийн 50 хувь улс төрөөс, 50 хувийг мэргэжлийн дипломат томилдог жишиг байсан. Энэ удаад 80 хувь нь мерит зарчмаар томилогдож байгааг онцолсон билээ.
Хуулийн дагуу уг томилгоог УИХ-аар хэлэлцэж дэмжсэний дараа Ерөнхийлөгч ёсчлон батлаад, итгэмжлэх жуух бичгийг нь гардуулдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Элчин сайдуудад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж эхэлсэн. Өчигдөр (2021.10.15) дараах есөн Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулжээ.
ЖУУХ БИЧГЭЭ АВСАН ЭЛЧИН САЙД НАР:
- Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэг
- Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаа
- Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалаг
- Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуяг
- Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жамсрангийн Бямбасүрэн
- Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сосорбарамын Энхбаяр
- Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сайннямбуугийн Баатаржав
- Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх
- Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийдэлгэрийн Батбаяр.
ӨНГӨРСӨН ЕСДҮГЭЭР САРД ЖУУХ БИЧГЭЭ АВСАН ЭЛЧИН САЙД НАР
- Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайхан
- Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг
- Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү
- Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр
- Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэн
- Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатар
- Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанцэрэнгийн Эрдэнэдаваа
- Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжав
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбажавын Ганболд
Холбоотой мэдээ