Төмс, хүнсний ногооны 961 га талбайн ургац үерт өртжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.16-нд нийтлэгдсэн

Төмс, хүнсний ногооны 961 га талбайн ургац үерт өртжээ

Төмс, хүнсний ногооны 961 га талбайн ургац үерт өртжээ

Ургацын урьдчилсан балансаар 594.0 мянган тонн үр тариа, үүнээс 559.0 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.0 мянган тонн тосны ургамал, 203.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ. 

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох үргэлжилсэн их бороо, үер, хүчтэй мөндөр, хүйтрэлт, зарим бүс нутагт тохиолдсон нарны хэт халалтын улмаас 12.2 мянган га талбайн ургац болц дутуугаас ногоон тэжээлд шилжиж, 5.3 мянган га талбай ургац ганд өртөж, 1.3 мянга га талбайн ургац мөндөрт цохигдсон бол төмс, хүнсний ногооны 961 га талбайн ургац үерт өртсөн байна. 

Ургац хураалтын ажил есдүгээр сарын 15-наас эхэлж өнөөдрийн байдлаар 63 мянган га талбайг ангилан хадаж, 210 мянган га-аас 310 мянган тонн үр тариа, үүнээс 293 мянган тонн улаанбуудай, 15.2 мянган га-аас 145 мянган тонн төмс, 7.3 мянган га-аас 92 мянган тонн хүнсний ногоо, 30 мянган га-аас 86 мянган тонн тэжээлийн ургамал, 30 мянган га-гаас 17 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. 

Ингэснээр үр тарианы хураалт 52.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 76-77 хувьтай, тэжээлийн болон тосны ургамлын хураалт 30.6 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс найман хувиар ахиу байгаа аж.

1.9 МЯНГАН ОЮУТАН УРГАЦ ХУРААЛТАД АЖИЛЛАЖ БАЙНА

Орон нутгаас ургац хураалтын ажилд 8000 гаруй оюутан, сонсогч, цэргийн алба хаагчnaг авч ажиллуулах хүсэлт, захиалга ирүүлжээ. Засгийн газрын 235 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох яамд болон Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран “Алтан намар” дэд төслийг хэрэгжүүлж ажилласнаар өнөөдрийн байдлаар ургац хураалтад 1.7 мянган цэрэг, 1.9 мянган оюутан, 7.4 мянган халамжийн болон гэрээт ажилтан, нийт 11.1 мянган хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна.

Ургац хураалтын ажилд нийт 1041 комбайн, 587 ширхэг жатка, 220 гаруй үтрэм, 389 ширхэг үр тариа цэвэрлэх машин, 316 ширхэг үр тариа ачигч машин, 72 ширхэг төмс хураах комбайн, 417 ширхэг төмс ухагч, 69 ширхэг төмс, хүнсний ногоог ангилах сортлох машин ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж