56 тэрбум төгрөгийн буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно | News.MN

56 тэрбум төгрөгийн буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

56 тэрбум төгрөгийн буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

56 тэрбум төгрөгийн буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын хоёр хувийн буцаан олголтыг иргэдэд 2020 оноос эхлэн улирал бүр олгож эхэлсэн. Энэ оны гуравдугаар улиралд урьдчилсан байдлаар 1.120.907 иргэнд 56.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр Татварын Ерөнхий газар ажиллаж буй. 

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд “Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн хүсэлтээр бусад төрлийн албан татвар, төлбөр, хураамжид суутган тооцож болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт орсон. Тиймээс энэ улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголт авах иргэн хүсвэл буцаан олголтын урамшууллын мөнгөөрөө татварын албанд бүртгэгдсэн хөрөнгийн албан татвараа гүйлгээний шимтгэлгүй, хялбар, цахимаар төлөх боломжийг ebarimt системд бүрдүүлжээ.

Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлснээр 2021 онд үүссэн хөрөнгийн албан татвараа төлөөгүй байгаа 100 гаруй мянган татвар төлөгч гүйлгээний хураамжид суутгуулдаг 20.5 сая төгрөг, арилжааны банкаар татвар төлөхтэй холбогдон гардаг банкны гүйлгээний шимтгэл 43.2 сая төгрөг, нийт 63.7 сая төгрөгийн эдийн засгийн хэмнэлт гарахаар байгаа аж. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-10-16 202.126.89.73

НӨТ ийн буцаан олголт орохгүй байна хаанаас асуух вэ

Avatar

Зочин 2021-10-16 27.123.214.2

h*** h*** s**

Avatar

Зочин 2021-10-16 192.82.70.185

Энэ мөнгийг хууль ёсоор авч байгаа нь тэр Дарханаас сонгогдсон Жавхлан гээчийн нүдийг хорсогоод байгаа юм даа Дарханчуудаа

Avatar

Зочин 2021-10-16 202.55.188.93

Yadaj 5% bolgo muusain luivarchidaa!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж