“Оюутолгой”-н гүний уурхайн олборлолт 2023 он хүртэл хойшлов

Хуучирсан мэдээ: 2021.10.16-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н гүний уурхайн олборлолт 2023 он хүртэл хойшлов

“Оюутолгой”-н гүний уурхайн олборлолт 2023 он хүртэл хойшлов

Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай гүний бүлэг орд нь “Оюутолгой”-н ашиг орлогын цөм болох юм. Гүний уурхайн олборлолт эхлэх хугацаа 22 сараар хойшлоод байсан ч “Turquose hill resources” компани “Оюутолгой”-н гүний уурхайн олборлолт 2023 оны нэгдүгээр сард эхлэх болсныг өнгөрсөн Пүрэв гариг (2021.10.14)-т мэдэгдэв.

Мөн "Оюутолгой" уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай нэмэлт санхүүжилт урьдчилан тооцоолж байснаас 1.2 тэрбум ам.доллараар нэмэгджээ.

Уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж буй нь хоёр компанийн хооронд маргаан үүсэх шалтгаан болсон билээ.

Далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсны зэрэгцээ ил уурхайн олборлолт саатаад буй нь долдугаар сарын байдлаар тооцоолж байсан санхүүжилтийг 2.4-3.6 тэрбум ам.доллар болж нэмэгдэхэд хүргэжээ.

“Turquoise Hill”-ийн мэдээлснээр, Covid-19-ийн хязгаарлалтуудын улмаас хаягдал зөөвөрлөх ажил хойшилж, улмаар ил уурхайн металлын олборлолт 2024 он хүртэл хойшлох төлөвтэй байгаа аж.

"Оюутолгой"-н зэсийн олборлолт энэ оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 16 хувиар өсч, 41935 тоннд хүрсэн бол алтны олборлолт гурав дахин өсч, 130799 унц болжээ. Зэс, алтны олборлолт 2021 онд тус тус 150-180 мянган тонн, 400-480 мянган унц байх төлөвтэй хэвээр байна.

Оюутолгойн гүний уурхайн онцлох тоо, баримтуудаас дурдвал:

-Ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог. Гүний уурхай нь 12 цагийн хоёр ээлжээр жилийн 365 өдөр ажиллана.

-Туузан дамжуулагчийн нийт урт нь 13.2 км буюу Сүхбаатарын талбайгаас Толгойтын өртөө хүрэх зайтай тэнцэнэ.

-Хамгийн гүн босоо ам нь “Блю Скай” цамхгийг 12 давхарласантай дүйцнэ.

Хюго Дамметт ордын хойд бүсэд баригдах хонгилын нийт урт нь 203 км гаруй байна (ихэнх хэсэгтээ 5.5 м өндөртэй, 5 м өргөнтэй).

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж