Нөхөн сонгууль: Э.Батшугар, Ц.Идэрбат нар тойрогтоо тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2021.10.16-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгууль: Э.Батшугар, Ц.Идэрбат нар тойрогтоо тэргүүлж байна

Нөхөн сонгууль: Э.Батшугар, Ц.Идэрбат нар тойрогтоо тэргүүлж байна

НЭМЭЛТ: 22.00 ЦАГ

УИХ-ын сонгуулийн 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 22:00 цагт өндөрлөлөө. Сонгуулийн ерөнхий хорооноос нэмэлт санал хураалтын урьдчилсан дүнг танилцуулж байна.

22.00 цагийн байдлаар Хэнтий аймгийн 18-р тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат 14898 санал авчээ. Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар 25469 санал авч, тойрогтоо тэргүүлж байна.

Хоёр тойргийн 131 хэсгийн санал авах байруудад 1-2 камер байршуулж, хяналтын тооллогыг камерын дүрс бичлэг болон нам, эвсэл, нэр дэвшигчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ажиглагчдыг байлцуулан тоолж байна.

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдаж буй нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын ирц 22:00 цагийн байдлаар буюу санал хураалт хаагдахад Хэнтий аймагт 46.64 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 48.89 хувьд хүрчээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д "Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно" гэж заасан байдаг.

22:30 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн хорооны 54 хэсгийн хорооны мэдээлэл нэгтгэгдээд байна. Нэгдсэн системд ирсэн мэдээллээр:

Э.Батшугар 28097
Б.Найдалаа 7188
Э.Бат-Үүл 6029
А.Отгонбаатар 4222
Ш.Гантулга 3696
Х.Бат-Ялалт 2481
Ц.Гантулга 1684
Л.Цог 265
Ш.Төмөрсүх 140
А.Батдорж 123 санал аваад байгаа аж.

Хэнтийн аймгийн 18-р тойргийн 89 хэсгийн хорооны 59 хэсгийн хорооны мэдээлэл ирсэн байна. Үүнд:

Ц.Идэрбат 16482

Б.Гарамгайбаатар 4322

М.Чингисхаан 730

А.Бархүү 364

Д.Баатаржав 233

Д.Чулуунбат 198 санал тус тус авсан байна.

Ирэх Даваа гаригт Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж шийдвэрээ гаргах бөгөөд албан ёсны мэдээлэл хийх юм.

ИРЦ: ХЭНТИЙ АЙМАГТ 44.27 ХУВЬ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 46.61 ХУВЬТАЙ БАЙНА

УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдаж буй УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын ирц 19:00 цагийн байдлаар Хэнтий аймагт 44.27 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 46.61 хувьтай байна.

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт аравдугаар сарын 16-ны өдөр 07:00-22:00 цагт Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Цэнхэрмандал, Норовлин, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр суманд, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт явагдаж буй юм.

ИРЦ: 18-Р ТОЙРОГТ 43 ХУВЬ, 28-Р ТОЙРОГТ 45.8 ХУВЬТАЙ БАЙНА

НЭМЭЛТ: 13 ЦАГ

УИХ-ын нөхөн сонгуулийн ирц 18.00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт 45.8 хувьтай, Хэнтийн 18 дугаар тойрогт 43 хувьтай байна.

ИРЦ 28 ДУГААР ТОЙРОГТ 42.7 ХУВЬТАЙ, 18 ДУГААР ТОЙРОГТ 39.4 ХУВЬТАЙ БАЙНА

НЭМЭЛТ: 13 ЦАГ

УИХ-ын нөхөн сонгуулийн ирц 13.00 цагийн байдлаар 28 дугаар тойрогт 42.7 хувьтай, Хэнтийд 39.4 хувьтай байна.

ИРЦ: 18-Р ТОЙРОГТ 37.6 ХУВЬ, 28-Р ТОЙРОГТ 40.7 ХУВЬТАЙ БАЙНА

НЭМЭЛТ: 11 ЦАГ

УИХ-ын нөхөн сонгуулийн ирц 11.00 цагийн байдлаар, 18 дугаар тойрогт 37.6 буюу 19 076 иргэн, 28 дугаар тойрогт 40.7 хувь буюу 46 287 иргэн саналаа өгчээ.

Энэ сарын 10-нд болсон нөхөн сонгуулийн санал хураалтын ирц 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 37.04 хувь, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг 39.61 хувийн ирцтэй байсан. Тодруулбал, нийт 148 хэсгийн хорооноос Хэнтий аймагт 16, Сонгинохайрхан дүүрэгт нэг хэсгийн хороонд ирц 50+1 хувийг давсан бол бусад хэсэгт бага үзүүлэлттэй байлаа. Иймд нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг зохион байгуулах болсон юм. Иймд өнөөдрийн нэмэлт санал хураалтаар ирц хүрээгүй хэсгийн сонгууль өгөөгүй иргэдийн саналыг авч байна.

НӨХӨН СОНГУУЛИЙН НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

НЭМЭЛТ: 10.00 ЦАГ

Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт үргэлжилж байна.


УЛСЫН ИХ ХУРЛЫН 18, 28 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛИЙН НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 2021 оны аравдугаар сарын 16-ны Бямба гаригийн 07:00 цагт эхэллээ. Нэмэлт санал хураалтын үйл ажиллагаа 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсч, Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчиддоо хандан уриалга гаргасныг бүрэн эхээр нь хүргэе.

УРИАЛГА

Монголчууд бид төрт ёсоо дээдэлж, төрийн сонгуульдаа хүндэтгэлтэй хандаж, иргэний эрх, эрх чөлөөгөө эрхэмлэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Иргэдийн улс төрийн сонгох, сонгогдох эрх нь хүний амьд явах эрхтэй агаар нэгтэй, ямар ч үед хязгаарлаж үл болох, үндсэн эрх юм. Тиймээс тусгаар тогтносон, бүрэн эрхэт улсын сонгогч Та бүхэн хэнээс ч үл хамааран, бусдын нөлөөнд үл автан, айх айдасгүй, эргэлзэх эргэлзээгүйгээр сонгуульдаа идэвхтэй оролцож, төрд илгээх өөрийн төлөөллийг сонгоно уу.

Сонгуулийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд ил тод, нээлттэй, шударга, хүндрэл чирэгдэлгүй явуулахын тулд сонгуулийн байгууллагын зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлж байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 2021 оны 10 дугаар сарын 16-ны бямба гарагт 07:00-22:00 цагт явагдана.

Нэмэлт санал хураалтын ирцийн мэдээг https://turnout.gec.gov.mn/ цахим хуудсаар нийтэд байршуулж, санал авах 131 хэсэгт сонгогч саналаа бусдаас хараат бусаар, аюулгүй нөхцөл байдалд өгөх боломжийг хангаж, санал авах бүхий л үйл явцыг дүрс бичлэгээр баримтжуулж, хяналт тавьж, Сонгуулийн байгууллагад хамаарах зөрчил, дутагдлыг нэн даруй засч залруулж шуурхай ажиллах болно.

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт Улсын Их Хурлын 18 дугаар тойргийн 73 хэсэг (Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Цэнхэрмандал, Норовлин, Баянмөнх-1, 2-р баг, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр сум/-т, Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн 58 хэсэг /нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-т болох тул эхний санал хураалтад оролцоогүй сонгогч Та бүхнийг хүрэлцэн ирж, саналаа өгөхийг уриалж байна. Сонгогч Таны санал чухал.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж