Улаанбаатарт 1-3 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2021.10.16-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 1-3 градус дулаан байна

Улаанбаатарт 1-3 градус дулаан байна

Нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 16-18 градус, бусад хэсгээр 13-15 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байх боловч цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна.

2021 ОНЫ АРАВДУГААР САРЫН 15-НЫ 20.00 ЦАГААС АРАВДУГААР САРЫН 16-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх гол орчмоор хур тунадас орно. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус. Бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын  тал нутгаар 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 9-14 градус, Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

2021 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17-НООС 21-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 17-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө бага зэрэг дулаарч, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан.

Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж