Улсын Их Хурлын гишүүн асан С.Жавхлан өнгөрсөн есдүгээр сард" Улс төрөөс гарч, уран бүтээлийн ажилдаа эргэн орно. Миний 30 дуутай цомог удахгүй худалдаанд гарна" гэж ярьж байв. Тэгвэл тэрбээр улс төрөө санасан бололтой өнөөдөр /2021.10.15/ төв талбайд УИХ-ыг тарахыг шаардан суулт зарлажээ. Шаардлагатай гэвэл өлсгөлөн зарлахад бэлэн байгаагаа "мэдэгдэв". Түүний хувьд МАН нэртэй анд нөхөр, ах дүүсийн бүлэглэл Монгол Улсад тогтчихоод байгааг хатуухан шүүмжилж суугаа сурагтай.
Тэрбээр " УИХ-д Монголын төлөө сууж байгаа юм уу, мөнгөний төлөө ажиллаж байгаа юм уу. Үүнийг асуумаар байна. Эдгээрийг асуухаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дуудаж байна.Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна. Танил талаа өөрсдийнхөө доор авчирдаг. Үүний гайгаар Монголын ард түмэн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг амьдарч байна. Монголчууд аа, үнэнээ ярьж, төв талбайд цуглаж буруу зүйлсэд хариуцлага тооцъё. Холбогдох хүмүүсийг гарч ирж уучлал гуйгаад буутал би эндээс хөдлөхгүй" гэжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ