"Эрээнд тохиолдол нэмэгдээгүй ч боомтыг хэзээ нээх нь тодорхойгүй байна" | News.MN

"Эрээнд тохиолдол нэмэгдээгүй ч боомтыг хэзээ нээх нь тодорхойгүй байна"

"Эрээнд тохиолдол нэмэгдээгүй ч боомтыг хэзээ нээх нь тодорхойгүй байна"

"Эрээнд тохиолдол нэмэгдээгүй ч боомтыг хэзээ нээх нь тодорхойгүй байна"

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэлтэй утсаар холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа.


Сайн байна уу, Эрээн хотод халдварын нөхцөл байдал тархсантай холбоотойгоор нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч? 

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод энэ сарын 13-ний өдөр  Хуй Тун ложистикийн төвд “Covid-19” -ийн халдвар гарч хөл хорио тогтоосон. Улмаар 14-ний өдөр хотын нийт иргэдээс нуклейн хүчлийн шинжилгээг авч дууссан.

Өнөөдрийн 07:00 цагийн байдлаар халдвар авсан хүний тоо нэмэгдээгүй байна. Эрээн хотод одоогийн байдлаар иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, өргөн хэрэглээний хүнсний бараа зардаг дэлгүүрээс бусад газрыг хаасан.

Шинжилгээний хариу гартал энэ байдал үргэлжлэх ба   нөхцөл байдал тодорхойгүй байна. Учир нь Эрээн хотын Ардын Засгийн газраас 2-3 удаагийн шинжилгээг зохион байгуулахаар төлөвлөж буй тул шинжилгээний хариуг харгалзан дараагийн шийдвэрийг гаргана. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн мэдээ ирүүлж байна. Өмнө нь Эрээн хотын  Ардын Засгийн газраас  хэрэгжүүлж байсан туршлага, мэдээллээс харахад хөл хорио  7-10 хоног үргэлжлэхийг үгүйсгэхгүй.

-Авто замын боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй гэсэн үг үү ?

-Эрээн боомтын захиргаанаас гаалийн бүсэд гарсан халдварын тохиолдлоос хамаарч тус бүсэд ажиллаж байсан хил, гаалийн албан хаагчид, тэдгээрийн гэр бүлийг оршин суугаа газар нь тусгаарласан тул хил дээр ажиллах хүчгүй.  Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах удирдлагын төвийн шийдвэрийг хүлээж байна гэсэн тайлбарыг бидэнд өгсөн.

Тэгэхээр хөл хорио дуустал Авто замын боомт, гаалийн бүс ажиллахгүй гэсэн урьдчилсан мэдээлэлтэй байна. Гэхдээ төмөр замын тээвэр хэвийн явагдаж байна.

-Нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын талаас ямар арга хэмжээ авч байна вэ? 

-Эрээн хотод  дотоодод халдвар гарсан тул бид Эрээн хотын Ардын Засгийн газраас гаргах шийдвэрийг хүндэтгэн хүлээж байна. Авто замын боомт нээгдэх үед Монголын тал халдвар, хамгааллаа сахин бэлэн байдлаа хангасан байхад анхаарч байна. Мөн авто замын боомт хаагдсан үед төмөр замаар тээвэрлэгдэх ачаа барааны урсгалыг хурдасгахад анхааран ажиллаж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-15 202.126.89.97

Одоо хятадууд орж ирнэ гэж айхгүй болж байгаан бишүү саяхан хятадууд орж ирж эзэгнэх нь гээд сүйд болцгоогоод байсан попчид бараагаа үйлдвэрлээд ногоогоо тариад биднийг юугаар ч дутаахгүй байхыг хүлээждээ

Avatar

Зочин 2021-10-15 192.82.80.126

Хааж л байг юун сүртэй новшнууд вэ?

Avatar

Зочин 2021-10-15 203.91.115.48

Гадаадын хөрөнгө оруулалтын хууль батлагдсагц хил нээнэ. Хэрэв холбогдох заалтаа хасвал хил нээхгүй.

Avatar

Бэгзсүрэн 2021-10-15 66.181.160.45

Монгол улсын Засгийн газар шийдэх үү эсвэл Монголд хөрөнгө оруулж байгуулагдаж үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын нэр бүхий байгууллага шийдэх үү?
https://buteelch-ail-beesoy.blogspot.com/2021/09/blog-post.html

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж