TI10: Тува залуу аваргуудыг гэр рүү нь буцаалаа | News.MN

TI10: Тува залуу аваргуудыг гэр рүү нь буцаалаа

TI10: Тува залуу аваргуудыг гэр рүү нь буцаалаа

TI10: Тува залуу аваргуудыг гэр рүү нь буцаалаа

Цахим спортын ертөнц дэх хамгийн том тэмцээнүүдийн нэг “The International” буюу "TI"-ийн 10 дахь удаагийн тэмцээн Румын улсын нийслэл Бухарест хотод эдгээр өдрүүдэд болж байна. 40 сая ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээний аварга баг тодрох дөхсөөр.

Өнөөдөр/2021.10.15/ доод бүсийн ээлжит тоглолт аваргаа хамгаалагч "OG" болон Оросын "Team Spirit" нарын хооронд явагдаж, "Team Spirit" 2-0 гэсэн харьцаатай яллаа. Энэхүү хоёр тоглолтод Тува залуу “TORONTOTOKYO” буюу Александр Хертек “галзуурч” багаа ялалтад хөтөллөө. Өдгөө 20 настай тэрбээр эхний тоглолтод 20 аллага, хоёр дахь тоглолтод есөн аллага хийв. “TORONTOTOKYO” хоёр дахь тоглолтын дундуур "ez game" хэмээн аваргуудыг өдөөд амжсан.

МГУ буюу Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийг орхиж, цахим спорт руу эргэлт буцалтгүй орсон Александр Хертек энэ удаагийн "TI"-д тодорч байна.

Харин "TI"-ийн хоёр удаагийн аварга "OG"-ийн хувьд энэ хүрээд тэмцээнээ өндөрлүүлж байна. Хэдийгээр тэд дээд бүст шалгарсан ч "Secret"-д 2-0 гэсэн харьцаатай хожигдож, доошоо унасан юм. Тоглолтын дараа "OG" багийн тоглогч "Ceb" ярихдаа “Фэнүүддээ баярлалаа. Өгсөж, уруудах үе байх шүү дээ. Биднийг дэмжиж байсан та бүхэндээ баярлалаа. Тэмцээнээс илүү том зүйлийг бид олж авлаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ганаа 2021-10-15 103.26.194.27

Тэнэг юм дөө сургуулиа хаясанн түг түмэн рс чдээс жаахан амжилт үзүүлэх магадлалтай тэнэг юм биздээ

Avatar

Зочин 2021-10-15 202.55.188.38

манай монгол хүүхдүүд нэг тоглолтонд 30-гаргаад л аллага хийж байгаа юм чинь оролцохгүй л байгаа болохоос

Avatar

Зочин 2021-10-15 202.9.41.32

Ийм аймар үг нэршил энгийн зүйл байх ёсгүй. Бид чинь муу муухай үг хэрэглэхээс цээрлэж "муулах" , "гаргах" гэх мэт хэлдэг дэ уг нь, амны билгээс ашдын ….

Avatar

Зочин 2021-10-15 124.158.70.51

Нэг тоглолтод 10 дайсан "муулсан" гэх юм уу тэгээд хаха

Avatar

Зочин 2021-10-15 202.70.36.122

Вахахахахаха

Avatar

Зочин 2021-10-15 192.82.88.195

Tuva zaluu sain bna.

Avatar

Сайн 2021-10-15 202.21.108.133

kill, final league гээд хүүхдүүд Монголоор нь хэлдэггүй үгсийг гоё буулгасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж