“No Double Standard” хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүүг аравдугаар сарын 5-нд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн баривчилсан. Улмаар "Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой объект болох хорих 461 дүгээр анги руу халдан Д.Монголхүүг авч явсан. Тэдний үйлдэл хэрээс хэтэрсэн. Монгол Улс төртэй, хуультай орон" гэдгийг Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болд мэдээлж байв. Түүний энэхүү мэдэгдэл олон хүний хөх инээдийг хүргэсэн. Хаалттай хорих анги руу дайрч ороод хүн оргуулж авч явсан гэхээр хэний ч санаанд багтахгүй нь мэдээж.
Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга Ж.Загджав өнөөдөр /2021.10.15/ "Хорих ангийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд хэвийн үргэлжилж байгаа. Д.Монголхүү цагдан хорих төвд хоригдож байна. Манай цагдан хорих байрнаас хүн оргон зайлсан, хоригдож байсан этгээд алдагдсан явдал болоогүй” гэжээ. Үүнээс харахад Ж.Болд иргэд болон хэвлэлийнхэнд ташаа мэдээлэл өгсөн болж таарч байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ