Эрдэнэзуу музейн орчимд "Аялал жуулчлалын гудамж" байгуулна

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

Эрдэнэзуу музейн орчимд "Аялал жуулчлалын гудамж" байгуулна

Эрдэнэзуу музейн орчимд "Аялал жуулчлалын гудамж" байгуулна

Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Эрдэнэзуу музейн орчмыг  Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр тохижуулж, "Аялал жуулчлалын гудамж"-ийг байгуулахаар болжээ.

Хархорин сум нь Орхоны хөндийн түүхийн дурсгалт газрууд, эртний нийслэл Хархорум хот, Эрдэнэзуу хийд,  хотын тууриас олдсон биет олдворуудыг дэлгэн үзүүлдэг Хархорум музей зэрэг түүх, соёлын газруудаараа монголчууд төдийгүй гадаадын зочид, жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг юм.  Тус сумыг жилд 50-70 мянган хүн зорин очдог гэсэн судалгаа бий. Түүчлэн үзэж сонирхох зүйл хагас өдрийн хугацаанд яваад дуусдаг, үйлчилгээний орчин нөхцөл тааруу зэрэг сэтгэл ханамжтай байдлыг жуулчид илэрхийлдэг. Тиймээс БОАЖЯ-аас Хархорум музей, Эрдэнэзуу хийдийг холбосон Аялал жуулчлалын гудамж, задгай театр байгуулахаар хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэжээ.

Тус ажлын гүйцэтгэгчээр гурван компани шалгаран ажиллаж байгаа бөгөөд энэ жил газар доорх инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, хайс, явган замын байгууламжийг хийх аж.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж