"Education Center of Japan" боловсролын төв үүд хаалгаа нээлээ

Хуучирсан мэдээ: 2021.10.18-нд нийтлэгдсэн

"Education Center of Japan" боловсролын төв үүд хаалгаа нээлээ

– Сайн байна уу? “Education Center of JAPAN” Боловсролын төвийн талаар танилцуулаач.

Сайн байна уу? Манай байгууллага нь “Дэлхийн боловсролыг тэгш байдлаар” түгээж, олон улсад бэлтгэгдсэн боловсон хүчнийг бий болгохыг эрмэлзэж, үүнийхээ дагуу олон тэтгэлэгт хөтөлбөр, мэргэжлийн дадлага, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж ажилладаг байгууллага юм. Монгол улс, Япон улс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монголын ирээдүйн залгамж халаа болсон  залуучууддаа бусад улс оронд сурч боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Манай улс шиг хөгжиж буй орны залуучуудын хамгийн том давуу тал бол “Бусад өндөр хөгжилтэй улс орны хэл, соёлыг суралцах, цаашлаад сурч ажиллах нөхцлөө бүрдүүлж, үргэлж хөгжих хүсэл эрмэлзлээр дүүрэн байдаг”-т оршдог. Иймээс Монгол залуучуудынхаа хүсэл эрмэлзэлд нийцсэн, сурах орчин нөхцөл сайтай, оюутнуудаа үргэлж дэмжиж, хөгжих нөхцлөөр хангадаг олон улсын боловсролын байгууллагуудыг сонгон, хамтран ажиллахыг зорьдог.

– “Education Center of JAPAN” Боловсролын төвийн давуу тал юу вэ?

 Бид олон улсын боловсролын тэтгэлэгт төсөл хөтөлбөрүүдийг бий болгохоор зорьж, дэлхийн боловсролыг Монголын ирээдүйн хүүхэд залуучуудад таниулах, чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд гол анхаарлаа хандуулсаар ирсэн.

Япон улсад суралцаж, ажиллаж, амьдрах хүсэлтэй залуучуудад хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг учраас тус улс руу явах зорилготой хэн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байдаг. Бид зуучлалын хөлс, бичиг баримт бэлдэх зардал гэх мэт нэмэлт хөлс авдаггүй “Ашгийн Бус Байгууллага” тул иргэдтэй хамтран ажиллаж, Япон улсын боловсрол, амьдралын хэв маяг, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх хоёр улсын найрамдалт харилцаа, боловсролын гүүр болохыг зорьж байна.

Түүний дагуу Монгол улсын боловсролын систeмд нөлөөлөхүйц төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, их сургуулиудтай хамтран ажилладаг. Одоогийн байдлаар хөтөлбөрүүдээр дамжуулан нийт 480 гаруй оюутан залуусыг Япон улсад мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг туслалцааг үзүүлэн, хамтран ажиллаж байна.

Манай төвийн хөтөлбөрүүдээр дамжуулан Япон улсад суралцахаар явсан оюутнууддаа Япон дахь төлөөлөгчид маань тасралтгүй анхаарал тавьж, тулгарсан асуудлуудад нь хамтдаа шийдэл олохыг эрмэлздэг. Жишээ нь: амьдрах байр, цагийн ажил, эмнэлгийн тусламж үйлчилгээ, харилцаа холбоо зэрэг бүх талын мэдээллээр хангаж, тухайн оюутантай нягт холбоотой ажилладаг нь ч мөн бидний томоохон давуу тал юм.

– Ковид-19 цар тахлын улмаас улс хооронд зорчих хөдөлгөөн хязгаарлагдаж байгаа энэ үед боловсролын байгууллагат хэрхэн нөлөөлж байна вэ?

Ковид-19 цар тахлын улмаас Япон улсад гадаад оюутан болон ажиллах хүчний тоо буурч байна. Манай байгууллагын хөтөлбөрүүдийн нэг болох Япон улсад ганцхан жил эрчимжүүлсэн хэлний бэлтгэлийн ангид суралцаж төгсөөд, шууд ажлын байран дээр гарч, “Үндсэн ажилтан” болох боломж илүү нэмэгдсэн. Япон хүмүүстэй нэг түвшинд ажиллаж, адилхан цалин авах боломжтой гэсэн үг юм.

Мөн эх орондоо байхдаа хэлний түвшингээ сайжруулж, “100% ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-т хамрагдах боломж нэмэгдсэн. Анхан дунд шатны Япон хэлний мэдлэгтэй бол 2-3 жил суралцах хугацааны сургалтын төлбөр, байрны төлбөр, амьдрах зардал гэх мэт бүх зардал багтсан жилийн 30-45 сая төгрөгтэй дүйцэхүйц тэтгэлэгтэй хөтөлбөрийг бид Япон улсын сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байна.

– Япон улсад суралцах хүсэлтэй залуус юунаас эхлэхээ мэдэхгүй, эсвэл хаана хандахаа мэдэхгүй байх тохиолдол их байдаг. Тэгвэл “Education Center of JAPAN” Боловсролын төвд хандаж, мэдээлэл авах боломжтой юм байна.

Тийм ээ. Бидэнтэй 77117557, 80755710 утас, эсвэл фэйсбүүкийн “Education Center of JAPAN” хуудасны чатботоор холбогдохоос гадна оффис дээр ирж мэдээлэл авах боломжтой.

Манай хаяг: Төв номын сангийн замын эсрэг талд “Business Plaza” барилгын 502 тоотод байрлаж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж