1,052,457 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

1,052,457 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 274,863,185 төгрөгийн үнийн дүн бүхий 1,052,457 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Өндөрхаан" ХК (ONH +15%),  "Тэнгэрлиг медиа " ХК (TNGR +14.98%), "Эрчим баян өлгий" ХК (BOE +13.46%),   болон "Айтүүлс" ХК (ITLS +9.13%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх уул" ХК (BEU -9.33%), "Женко тур бюро" ХК (JTB -5.24%) болон  "Түшиг уул " ХК (TUS -4.47%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 104,945 ширхэг нэгж эрх 42,678,763 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын арилжаагаар 100 ширхэг Инвескор бонд 9,700,000 төгрөгөөр арилжаалаагдсан байна.

Мөн багцийн арилжаагаар 168293 ширхэг үнэт цаас 499,998,503 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.2 хувиар буурч 40,085,39 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,856,529,201,461.97 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж