АНУ-д энэ өвөл халаалтын төлбөр 30 хувиар нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

АНУ-д энэ өвөл халаалтын төлбөр 30 хувиар нэмэгдэнэ

АНУ-д энэ өвөл халаалтын төлбөр 30 хувиар нэмэгдэнэ

АНУ-ын айл өрхүүдийн бараг тал хувь нь байрныхаа халаалтыг байгалийн хийгээр хангадаг. Тэгвэл түлшний үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор америкчууд энэ өвлийн халаалтандаа өнгөрсөн жилийнхээс 30 хувь илүү зардал гаргахыг Эрчим хүчний яамны бие даасан статистикийн албанаас тооцоолов.

Энэ нь байгалийн хийг халаалтын гол түлш болгон хэрэглэдэг айл өрхүүд ирэх өвөл дунджаар 746 ам.доллар зарцуулна гэсэн үг юм. Өнгөрсөн өвлийн хувьд америкчууд халаалтын төлбөртөө зориулж аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд 573 орчим ам.доллар зарцуулж байжээ.

Халаалтын зардал нэмэгдэх болсон гол шалтгааныг байгалийн хий, түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүн зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ жижиглэнгийн үнэ рүү шилжсэнтэй холбон тайлбарлаж байна. Түүнчлэн, АНУ-д ердийнхөөс хүйтэн өвөл болох магадлалтай байгаа нь бас нэг шалтгаан болжээ.

Тухайлбал, дунджаас 10 хувиар хүйтэрвэл төлбөрийн хэмжээ 50 хувь өсөж, дунджаас 10 хувиар дулаан байвал 22 хувь илүү зардал гарахыг тооцоолсон билээ.

Үүнээс гадна, АНУ-д цар тахал татарч, эдийн засаг сэргэсэнтэй холбоотойгоор эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаа нь газрын тос, байгалийн хийн үнийн өсөлтөд нөлөөлж байгаа юм. Мөн хүйтний эрч чангарч, байшингууд халаалтаа эхлүүлснээр эрэлт улам нэмэгдэнэ хэмээн тооцоолж байна.

Байгалийн хийн үнэ сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тохиож байгаагүйгээр нэмэгдсэн нь АНУ-ын эдийн засагт том цохилт өгч магадгүй юм. Занарын чулуулагаас гаргаж авдаг байгалийн хийн нийлүүлэлтээр цахилгаан, дулаанаа тасралтгүй хангаж ирсэн АНУ-ын айл өрх, бизнес эрхлэгчид хямд төсөр үнээр халаалтаа шийдэж сурсан байв.

Гэвч Уолл Стритээс хөрөнгийн зохицуулалтын талаар явуулж буй дарамт шахалт нэмэгдсэний улмаас тус улсын байгалийн хий үйлдвэрлэгчид их хэмжээгээр өрөмдлөгө хийхээс цааргалах болсон байна. Мөн олон нийтийн зүгээс цаг уурын өөрчлөлтийн эсрэг явуулж буй хөдөлгөөнөөс үүдэн хөрөнгө оруулагчид чулуужсан түлшний салбарт таагүй хандах болжээ.

Энэ мэт хүчин зүйл зэрэгцэн оршиж байгаа үед занар үйлдвэрлэгчид урагшлах уу, ухрах уу гэдгээс түлшний үнэ цаашид нэмэгдэх эсэх нь ихээхэн шалтгаалж байна.

ЭХ СУРВАЛЖ: WASHINGTON EXAMINER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж