Сурвалжлага: Захуудын лангуу хоосорч эхэлжээ | News.MN

Сурвалжлага: Захуудын лангуу хоосорч эхэлжээ

Сурвалжлага: Захуудын лангуу хоосорч эхэлжээ

Сурвалжлага: Захуудын лангуу хоосорч эхэлжээ

Хил хаагдах сургаар зах, худалдааны төвүүдэд нарийн ногоо, жимс, тахианы махны хомсдол үүсч эхэлжээ. Лангуунууд хоосорч, ихэнх нь хаалгаа барьсан,  үлдсэн цөөхөн ногоогоо цааш нь хурааж буй дүр зураг “Барс” худалдааны төвд угтлаа.

Ачаа тээврийн гацалт хэвийн болж амжаагүй байтал урд хөрш хилээ хаасан нь ийнхүү үнэ нэмэгдэх, хомсдол үүсэх шалтгаан болсон гэх.

Лангуу нь хоосорч, хэдхэн хайрцаг алим, лийрнээс өөр сонголтгүй болсон жимсний худалдагч М.Батчимэг хэлэхдээ “Хил дээр ачаа тээвэр гацсан. Урд хөршөөс нийлүүлдэг жимс, жимсгэнэ тасраад удлаа. Тээврийн зардал нэмэгдэхийн хэрээр үнээ нэмэхээс өөр аргагүй болж байна. Гэхдээ үнийн өсөлтөөс илүү ямар ч бараагүй болчихлоо. Одоо ОХУ-аас оруулж ирсэн польш алим, лийр л байна. Энэ нь хоёр өдөрт л зарагдаж дуусна” гэлээ.

ТАХИАНЫ МАХ 20 МЯНГАД ХҮРЧ, НЭГЭЭС ИЛҮҮГ ЗАРАХГҮЙ

Өглөөнөөс хойш  тус зах хөл хөдөлгөөнд дарагджээ. Жижиглэн худалдаа эрхлэгчид, зах худалдааны төвүүд “Барс” захаас жимс, ногоогоо бөөнддөг. Гэтэл лангуунууд хоосон. Тэд дэмий л жимс сурагласаар цоожтой хаалга мөргөөд буцаж байгааг “Барс”-ынхан хэлж байв. Тэд хүртэл хоорондоо жимсээ “наймаалцаж” эхэлжээ.

Цоожтой лангууны цаана хоёр худалдагчийн нэг нь “Чи надаа кивигээ өгчих. Хэдэн ширхэг байсан ч хамаагүй. Одоо наадах чинь олдохгүй” гэлээ. Нөгөө нь “Надад байгаа нь л энэ хэдхэн жимс байна. Дараа нь чи надад өөр жимс нөхөж өгөөрэй” гэх зэргээр ярилцаж байв.

Лангуун дээрх торлож хураасан ногоонууд зарахгүй гэв. Зарим нь хэргээр хурааж, нөөцөлж байгаа бололтой. Гэхдээ жимсний лангуутай харьцуулахад танагтай аж. Мөн тахианы мах хоёр кг нь 18000-20000 төгрөг, тахианы мөч, гуя кг нь 8500-9000 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь Эрээн хотод хөл хорьсонтой холбоотой үнийн өсөлт, хомсдол үүсчээ. Худалдагчид тахианы 2 кг цээж махнаас нэг ууттайг л өгвөл өгнө гэдгийг хэлж байлаа. Учир нь дахин нэмж авах боломжгүй учраас тэр.

ГУРИЛ, БУДАА, САХАР 500-1000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Дараа нь, гурил, будаа өргөн хэрэглээний хүнс барааны  тасгаар орлоо. Мөн адил үнэ нэмэгдэж, хомсдол үүсч эхэлжээ. Ялангуяа цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хил дээр гацаж, татан авах хооронд хомсдол үүсч тасрах, хүлээгдэж байгааг худалдагчид хэлж байлаа. Үнэ өссөн шалтгаан нь бас л ачаа барааны гацаа.

Тухайлбал, цагаан будаа орос, хятад, япон зэрэг төрлөөсөө хамаарч кг нь 2500-4000 төгрөгийн үнэтэй, элсэн чихэр 1300-2400 төгрөг, ургамлын тос, цагаан будаа орос, хятад, япон зэрэг төрлөөсөө хамаарч кг нь 2500-4000 төгрөгийн үнэтэй байна.

Ургамлын тос хамгийн хямд нь 4200-4750 төгрөг болж тус тус нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний үнэ кг тутамдаа 500-1000 төгрөг,  хайрцаг тутамдаа 10000 төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Дараа нь "Баянзүрх" захаар орвол хөл хөдөлгөөн сийрэг байлаа. Харин худалдагчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэнээ нуусангүй.  Тус захын жимсний лангуу хоосорч эхэлсэн бол нарийн ногоо харагдсангүй. Жимс, нарийн ногоо худалдаачдын хэлж буйгаар “Барс” зах орсон ч татаж авах бараа олдоогүй байна. Иймд байгаа нь хоёр өдөр хүрэхтэй үгүйтэй л жимс ногоогоо лангуун дээрээ өрсөн гэдгээ хэлж байв. Мөн л татах бараагүй бол өнөөдөр үнээ нэмэхээс өөр аргагүй нөхцөлд байгааг тайлбарлах. Тэдний төлөөлөл хэлэхдээ “Хил хааснаас импортын бараа тасарсан. Урдаас нийлүүлдэг жимс олдохгүй, дээр нь тээврийн зардал нь нэмэгдэхийн хэрээр үнэ өслөө. Би гурван өдрийн өмнө “Барс” захаас нэг хайрцаг бананыг 65 мянган төгрөгөөр авч байсан бол 95000 төгрөг болж нэмэгдлээ. Өнөөдөр жимс авахаар очсон ч лангуунууд хоосон, түрээслэгчид нь ажиллахгүй байна билээ. Тээврийн зардал, үнийн өсөлд иргэдэд төдийгүй бидэнд ч хүнд тусч байна” гэсэн юм. Мөн л тахианы мах 18000 төгрөгийн үнэтэй. Энэ нь өртөг нэмэгдсэн ч хамгийн боломжийн хямд үнэ аж.  Тахианы гуя, мөч кг нь 8500-9000 төгрөгийн үнэтэй болжээ. Худалдагч нарын зүгээс цаашид ч бараа бүтээгдэхүүний үнэ өсөхийг хэлж байгаа юм. Гэхдээ үүнээс илүү бараа тасарч хомсдол үүсэх вий гэхээс болгоомжилж байна.

Хотын төвд байрлах хоёр захаар ороход л өнөөдрөөс эхлэн бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа л 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Нэг талдаа үнийн өсөлт хилийн хориг ачаа тээврийн гацалтаас шалтгаалж буйг үгүйсгэхгүй. Гэвч чоно борооноор гэгчээр үнийн хөөсрөл, хийсвэр хомсдол үүсэх вий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-15 77.37.242.233

Хачигтай шавьжтай зөөврийн амархан мууддаг ногоо чирж бснаас өөрсдийн шинэ ургацын ногоогоо мах гурилтайгаа холиод хэрэглэсэн нь жинхэнэ эко болно. Цагаан идээ, зэрлэг жимс самар загас гээд их нөөц бн.

Avatar

Zochin 2021-10-15 103.26.193.209

Yanaa da mongolchuud mini yaj tsaash da amidrah yum bol do hamag yumnii une ugaasa ussun bhad dahiad nemeee homsdoh yum bol

Avatar

Зочин 2021-10-15 66.181.187.221

Хитад бараа орж ирэхг й жинхэнэ жаргах цаг ирж байгаам биш vv?! Хитад бараа их орж ирээд хех толботуудыг санаатай хорлоод байдаг гэдэг биш бил vv?? Одоо америк япон бараагаа хэрэглээд л тарвалзаж байх vлгэрийн сайхан цаг ирж байгаам биш vv?!

Avatar

Зочин 2021-10-15 202.21.107.111

Монголд турж үхэж байвал хохирно. Малаа малла.

Avatar

uuul 2021-10-15 64.119.24.20

Yaag unen.Deedes l turj uhej magad

Avatar

Зочин. 2021-10-15 202.55.188.91

Урдаас орж ирдэг жимс , жимсгэнэ , нарийн ногоо тасарч болно.Ингэлээ гээд өлсөөд үхнэ л гэж байхгүй. Корона бидэнд нэг зүйлийг хатуу ойлгуулж байгаа.Өөрсдөө хэрэгцээт зүйлсээ хийж сураа гэж. Гадны хэрэгцээ хангадаггүй элдэв барааг , хямд үнээр аваад , энд авчирч өндөр үнээр шахдаг наймаачдын балгаар энэ улс орон чинь сүйрч байна шүү дээ.Тасрах ёстой зүйл жамаараа тасарсан байна. Ахиж битгий орж ирээсэй.

Avatar

Зочин 2021-10-15 202.21.98.238

MONGOL AIMAR MIA ULS YUMAA

Avatar

Зочин 2021-10-15 66.181.160.24

Гөлийсөн хулгайч оюун эрдэнэ жингэрийн гацаа үхэж дөлд ороосой муу эргүү гөлөг

Avatar

arai2 2021-10-15 202.180.223.2

oligotoi nogoo tariad idchich chadku baij hujaa gesh s*****a bolitsgoo archaagui sdakuud
21 zuun garchaad bhad odoo hvrtel hamarailtai ts2 idej uuj goochloch vndesnii vzel gargasan ork sdakuud yvj nogoo tari toms huraa ajil hiildee llruda

Avatar

Зочин 2021-10-15 202.126.89.97

Одоо хятадууд орж ирнэ гэж айхгүй болж байгаан бишүү саяхан хятадууд орж ирж эзэгнэх нь гээд сүйд болцгоогоод байсан попчид бараагаа үйлдвэрлээд ногоогоо тариад биднийг юугаар ч дутаахгүй байхыг хүлээждээ

Avatar

Зочин 2021-10-15 202.55.188.99

харин биднийг оруулсангүй гээд х***а нар хилээ хааж байгаа юм

Avatar

Зочин 2021-10-15 202.55.188.99

Ууг нь хил хаахаас өмнө авсан баймаар юм сургаар нь аль хэдийн монголын хилийг давсан байсан ногоо жимс үнээ нэмжээ хөөрхиЙ шуналаа гэж

Avatar

Зочин 2021-10-15 202.55.188.99

Ер нь энэ 2 жилд нэг л юм сайн ойлгох хэрэгтэй нэг л дүгнэлт гарч байна.биднийг хэнч аврахгүй бид өөрөө өөрөсдийгөө л аврана.хэнээсч хамаарахгүй амьдарч л сурах шаардлагатай байнадаа

Avatar

Зочин 2021-10-15 192.82.80.126

Нарийн ногоо гээд хуцаад байхын малнуудаа.Тэр нь х***а нарын баас,шээсээр бордсон хогийн ургамал шүү дээ.

Avatar

Зочин 2021-10-15 103.57.95.205

Мах гурилаа нэмэх хэрэггуй

Avatar

Зочин 2021-10-15 103.26.194.206

Монголчуудаа сайндаа л дахиад нэг жил хагас өлсгөлөн байдалд бэлэн байцгаа 70 гаран жил байж үзсэн юм чинь ганц хоёр жил юу юм. Хятад ингэж хилээ хааж байгаад харин ч баярлах хэрэгтэй бид өөрсдөө өөрсдийгөө л аварна. ууж идэхээ өөрдсөө хийж сурцгаая цаашлаад өмсөж зүүхээ гоё сайхан нь хамаагүй гагцхүү өөрсдийгөө аваад явах чухал

Avatar

х***а 2021-10-15 103.26.195.178

МОНГОЛЫН НАЙМААЧИД УВАЙГҮЙ УВАЙГҮЙ

Avatar

Зочин 2021-10-15 66.181.181.159

Үндэсний хэдэн компаниуд хэд хоногт бараагаа сайн карагдээ

Avatar

ахлагч 2021-10-15 66.181.188.194

Эрээнээс хамааралтай юмнууд тасарч байг.. Харин сайн. Мах ,гурил, будаа, төмс, байцаа, лууван , манжин, ургамлын тос, заавал байх ёстой. Хүнс Хөдөө АА-н сайд, . Бензин, түлшийг Ёндог гэдэг сайд яс хариуц…. Гүйцээ… Ёслов…

Avatar

Зочир 2021-10-15 103.26.193.57

Юун сүртэй юм, энд тэндгүй бүдүүн гахайнууд л бна. Хэд хоног мацаг барь

Avatar

ПАРТИЗАН 2021-10-15 192.82.84.101

Чөлөөт эдийн засаг үгүй гэж энхрий хайрт удирдагч маань хэлсэн, хэлсэн үгэндээ ч хүрлээ. 20000₮-ийн санал чинь гоё байгаа биз, ардчиллыг хараагчид минь.

Avatar

Зочин 2021-10-15 192.82.73.105

Харин чөлөөт зах зээл гэж хэт солиорч ,бүхнийг зах зээл шийдэнэ гээд ,төрийн зохицуулалтыг үгүйсгэдэг,дэг журам эмх цэгц, хууль журмыг ойшоодоггүй оронд л улс төр ,эдийн засгийн зүйл бүрийн хямрал тасралтгүй нүүрлэж ,амьдрал доройтдог..Манайд үүсч буй энэ бүх хүндрэл бол дүр эсгэсэн ардчилагчдын л тарьсан гай.Тэд л нийгмийн өмчийг идэж ууж гэдсээ цүдийлгэх гэж,одоогийн энэ зэрлэг капитализмыг замыг сонгож ард иргдээ хуурсан.Та нар баян хоосны ялгааг өдөөдөг, мөлжлөгийг зөвшөөрдөг.

Avatar

Зочин 2021-10-15 202.9.47.38

ҮҮНИЙГ ЧИНЬ ӨЛӨН МОНГОЛ ЗАН ГЭДЭГ БИЗ?

Avatar

Зочин 2021-10-15 192.82.73.105

Хөдөлмөрлөж юм бүтээж орлого олж байж хүн амьдрана.Архи ууж бусдаар тэжээлгэж ,халхайж хэвтээд төрөөс бэлэн юм нэхээд хол явахгүй. Хэрэлдэх хагаралдаж, үзэн ядалцаж,бие биенээ гүтгэж хэмлэлдээд сайхан амьдрана гэж үгүй, бүр сөнөнө.

Avatar

Зочин 2021-10-15 122.201.31.25

ОРОСООС ИРЖ БАЙГАА ЭНЭ ТЭР ХУДАЛАА БАЙГАА БИЗДЭЭ, АРД ТҮМНЭЭ ХУУРЛАГ ХУДАЛДААЧИД, УРД ХИЛ ХААГААД САЙН Л БИЗ ХОРТОЙ ХОГ н**ш ОРЖ ИРЭХГҮЙ

Avatar

Зочин 2021-10-15 150.129.142.182

МАХ ГУРИЛ ТӨМС НОГОО БАЙХАД ӨЛБӨРӨӨД ҮХЧИХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ ЖИМСЭЭ ТАРЬЦГАА НОГООГОО ТАРЬЦГАА ХИЛЭЭ НЭГ МӨР ХААЧИХ ТЭГЭЭД АМЬДРАНА ДАА

Avatar

Зочин 2021-10-15 124.158.71.61

Ха ха ха хилээ хаавал Монгол жаргана гэсэн хүмүүст төлөвлөгөө байгаа гэнэ шүү. Тэднийхээ үгээр явъя. Ха ха ха

Avatar

Зочин 2021-10-15 202.55.188.46

Хятад жимс, ногоо, тахиа гэсэн хорнууд тасарч л байг. Харин дотоодын юмны унэ нэмэхгуй шуу

Avatar

Зочин 2021-10-15 59.153.115.45

Dotoodiin yum gej baidaggui yum shuudee

Avatar

Зочин 2021-10-15 64.119.16.146

Мах, гурил төмснөөс бусад бараг бүх өргөн хэрэглээний барааг гаднаас авдаг улс. 90 оноос дээрдсэн юм алга. Улс юм бол ядаж хүнс, эм, шатахуун, цахилгаанаар өөрсдийгөө бүрэн хангадаг болохгүй бол манай улс дампуурахад 1 сар л хангалттай. Даан ч улстөрчид нь гааль, татвараар Хятадын үйлдвэрлэгчид, худалдаачдийг дэмждэг ийм намтай байхад яаж хөгжин юм бэ?

Avatar

Нохой 2021-10-15 139.5.219.95

Гуйлгачин тавиландаа буцах маань энэ шүү дээ

Avatar

1000 jiliin booluud 2021-10-15 66.181.178.244

umhii jalganii zolbinguud arhi guril uuhuu ideed yalaad bjdee

Avatar

zochin 2021-10-15 66.181.177.83

Teneg novshiin naimaachid, mongolchuud chono boroonoor gegcheer ingeed shuud dotoodiin baraanii unee nemdeg, novshiin uls shde

Avatar

Зочин 2021-10-15 64.119.16.146

Юм хомсдохоор үнэ нэмэгддийн байгаа биздээ малаа. Наад уураа тэр санал өгсөн намдаа гарга

Avatar

Зочин 2021-10-15 139.5.219.138

Мах, гурил байхад болно доо. Заавал ховордсон, үнээ нэмсэн юман дээр алалцах шаардлага байхгүй. Анхны удаа биш дээ. Манайхан мал шиг хошуурдаг, шавааралддаг зангаа болимоор юм.

Avatar

Зочин 2021-10-15 202.126.88.201

Aan ЖИМС НАРИЙН НОГОО Ч ЯАХАВ.
ДУНД НЬ МАНАЙ МАХ НОГОО, СҮҮ , ТАЛХ ҮНЭЭ НЭМДЭГ НЬ Л ИЛҮҮЦ БАЙНА ДАА ‼️

Avatar

Зочин 2021-10-15 202.55.191.194

хятад жимс идээд хэрэггүй тасарсан бол их сайн.

Avatar

Зочин 2021-10-15 202.179.27.119

бүгд хог шүү 2 сар наадахгүйгээр чинь амьдарнаа

Avatar

иргэн 2021-10-15 202.126.90.113

За даа монгол хүнд хор болдог юмнууд л голдуу байх шив дээ юу идэж ууж байгаагаа мэддэггүй сонин ард түмэн шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж