Сурвалжлага: Захуудын лангуу хоосорч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Захуудын лангуу хоосорч эхэлжээ

Сурвалжлага: Захуудын лангуу хоосорч эхэлжээ

Хил хаагдах сургаар зах, худалдааны төвүүдэд нарийн ногоо, жимс, тахианы махны хомсдол үүсч эхэлжээ. Лангуунууд хоосорч, ихэнх нь хаалгаа барьсан,  үлдсэн цөөхөн ногоогоо цааш нь хурааж буй дүр зураг “Барс” худалдааны төвд угтлаа.

Ачаа тээврийн гацалт хэвийн болж амжаагүй байтал урд хөрш хилээ хаасан нь ийнхүү үнэ нэмэгдэх, хомсдол үүсэх шалтгаан болсон гэх.

Лангуу нь хоосорч, хэдхэн хайрцаг алим, лийрнээс өөр сонголтгүй болсон жимсний худалдагч М.Батчимэг хэлэхдээ “Хил дээр ачаа тээвэр гацсан. Урд хөршөөс нийлүүлдэг жимс, жимсгэнэ тасраад удлаа. Тээврийн зардал нэмэгдэхийн хэрээр үнээ нэмэхээс өөр аргагүй болж байна. Гэхдээ үнийн өсөлтөөс илүү ямар ч бараагүй болчихлоо. Одоо ОХУ-аас оруулж ирсэн польш алим, лийр л байна. Энэ нь хоёр өдөрт л зарагдаж дуусна” гэлээ.

ТАХИАНЫ МАХ 20 МЯНГАД ХҮРЧ, НЭГЭЭС ИЛҮҮГ ЗАРАХГҮЙ

Өглөөнөөс хойш  тус зах хөл хөдөлгөөнд дарагджээ. Жижиглэн худалдаа эрхлэгчид, зах худалдааны төвүүд “Барс” захаас жимс, ногоогоо бөөнддөг. Гэтэл лангуунууд хоосон. Тэд дэмий л жимс сурагласаар цоожтой хаалга мөргөөд буцаж байгааг “Барс”-ынхан хэлж байв. Тэд хүртэл хоорондоо жимсээ “наймаалцаж” эхэлжээ.

Цоожтой лангууны цаана хоёр худалдагчийн нэг нь “Чи надаа кивигээ өгчих. Хэдэн ширхэг байсан ч хамаагүй. Одоо наадах чинь олдохгүй” гэлээ. Нөгөө нь “Надад байгаа нь л энэ хэдхэн жимс байна. Дараа нь чи надад өөр жимс нөхөж өгөөрэй” гэх зэргээр ярилцаж байв.

Лангуун дээрх торлож хураасан ногоонууд зарахгүй гэв. Зарим нь хэргээр хурааж, нөөцөлж байгаа бололтой. Гэхдээ жимсний лангуутай харьцуулахад танагтай аж. Мөн тахианы мах хоёр кг нь 18000-20000 төгрөг, тахианы мөч, гуя кг нь 8500-9000 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь Эрээн хотод хөл хорьсонтой холбоотой үнийн өсөлт, хомсдол үүсчээ. Худалдагчид тахианы 2 кг цээж махнаас нэг ууттайг л өгвөл өгнө гэдгийг хэлж байлаа. Учир нь дахин нэмж авах боломжгүй учраас тэр.

ГУРИЛ, БУДАА, САХАР 500-1000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Дараа нь, гурил, будаа өргөн хэрэглээний хүнс барааны  тасгаар орлоо. Мөн адил үнэ нэмэгдэж, хомсдол үүсч эхэлжээ. Ялангуяа цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хил дээр гацаж, татан авах хооронд хомсдол үүсч тасрах, хүлээгдэж байгааг худалдагчид хэлж байлаа. Үнэ өссөн шалтгаан нь бас л ачаа барааны гацаа.

Тухайлбал, цагаан будаа орос, хятад, япон зэрэг төрлөөсөө хамаарч кг нь 2500-4000 төгрөгийн үнэтэй, элсэн чихэр 1300-2400 төгрөг, ургамлын тос, цагаан будаа орос, хятад, япон зэрэг төрлөөсөө хамаарч кг нь 2500-4000 төгрөгийн үнэтэй байна.

Ургамлын тос хамгийн хямд нь 4200-4750 төгрөг болж тус тус нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний үнэ кг тутамдаа 500-1000 төгрөг,  хайрцаг тутамдаа 10000 төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Дараа нь "Баянзүрх" захаар орвол хөл хөдөлгөөн сийрэг байлаа. Харин худалдагчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэнээ нуусангүй.  Тус захын жимсний лангуу хоосорч эхэлсэн бол нарийн ногоо харагдсангүй. Жимс, нарийн ногоо худалдаачдын хэлж буйгаар “Барс” зах орсон ч татаж авах бараа олдоогүй байна. Иймд байгаа нь хоёр өдөр хүрэхтэй үгүйтэй л жимс ногоогоо лангуун дээрээ өрсөн гэдгээ хэлж байв. Мөн л татах бараагүй бол өнөөдөр үнээ нэмэхээс өөр аргагүй нөхцөлд байгааг тайлбарлах. Тэдний төлөөлөл хэлэхдээ “Хил хааснаас импортын бараа тасарсан. Урдаас нийлүүлдэг жимс олдохгүй, дээр нь тээврийн зардал нь нэмэгдэхийн хэрээр үнэ өслөө. Би гурван өдрийн өмнө “Барс” захаас нэг хайрцаг бананыг 65 мянган төгрөгөөр авч байсан бол 95000 төгрөг болж нэмэгдлээ. Өнөөдөр жимс авахаар очсон ч лангуунууд хоосон, түрээслэгчид нь ажиллахгүй байна билээ. Тээврийн зардал, үнийн өсөлд иргэдэд төдийгүй бидэнд ч хүнд тусч байна” гэсэн юм. Мөн л тахианы мах 18000 төгрөгийн үнэтэй. Энэ нь өртөг нэмэгдсэн ч хамгийн боломжийн хямд үнэ аж.  Тахианы гуя, мөч кг нь 8500-9000 төгрөгийн үнэтэй болжээ. Худалдагч нарын зүгээс цаашид ч бараа бүтээгдэхүүний үнэ өсөхийг хэлж байгаа юм. Гэхдээ үүнээс илүү бараа тасарч хомсдол үүсэх вий гэхээс болгоомжилж байна.

Хотын төвд байрлах хоёр захаар ороход л өнөөдрөөс эхлэн бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа л 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Нэг талдаа үнийн өсөлт хилийн хориг ачаа тээврийн гацалтаас шалтгаалж буйг үгүйсгэхгүй. Гэвч чоно борооноор гэгчээр үнийн хөөсрөл, хийсвэр хомсдол үүсэх вий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж