Пакистанд лалын 13 дайчинг устгав

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Пакистанд лалын 13 дайчинг устгав

Америкийн нисгэгчгүй онгоц. Фото ©AFP

АНУ-ын нисгэгчгүй онгоцноос харвасан пуужинд лалын 13 дайчин оногдон нас барж, тав нь шархаджээ. Орон нутгийн хүчний байгууллагын мэдээнд энэ тухай өгүүлсэн байлаа.

Нэрээ нууцалсан эх сурвалж  хэлэхдээ агаарын цохилтыг Афганистантай хил залгаа Вазирстан мужийн Эссори тосгонд хийсэн байна. Нисгэгчгүй онгоцноос харвасан нэг пуужин дайчдын нуувчинд тусчээ. Алагдсан террористуудын зарим нь гадаадын иргэд байсан бөгөөд харин тэдний яс үндсийг мэдээлсэнгүй.

Пакистаны хилийн бүс нь “Аль-Каида” бүлэглэлийн дайчдын гол орогнол болсон гэж АНУ үздэг. Өмнө нь Америкийн нисгэгчгүй онгоц террористуудын хэд хэдэн лидерийг устгаж байв. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард агаарын цохилтоор “Аль-Каида”-гийн амиа золиослогч нарыг бэлтгэх ажил хариуцсан Хуссейн аль-Йемени (Hussein al-Yemeni), нэгдүгээр сард Пакистаны “талибан” хөдөлгөөний лидер Хакимулла Мехсуд нар устгасан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж